paparazzi.mn
"Найзууд" цуврал "тусгай" үзэгчдэд зориулагдана
1
2020/02/24

Хэдхэн сарын өмнө 25 жилийнхээ ойг тэмдэглэсэн АНУ-ын хамгийн алдартай телевизийн шоунуудын нэг Friends буюу Найзууд кино албан ёсоор дахин хийгдэх болсныг энэ сарын 21-нд HBO Max-ийн зүгээс мэдээлсэн.

Нийт 236 ангитай Эммигийн шагналт уг шоуны шинэ анги ирэх тавдугаар сард нээлтээ хийхээр болжээ. Гэвч "Найзууд" киноны шинэ ангиуд зөвхөн HBO Max хэмээх цоо шинэ стримин үйлчилгээний хэрэглэгчдэд зориулагдсан төдийгүй зөвхөн АНУ-д л цацагдах аж. HBO Max стримин үйлчилгээ нь тус цувралын эрхийг 425 сая ам.доллараар худалдан авчээ. Харин Женнифер Аннистон, Кортни Кокс, Лиза Кудров, Дэвид Швиммер, Мэтт ЛэБланк, Маттью Перри зэрэг гол дүрийн зургаан жүжигчид 3-4 сая ам.долларын гэрээ хийсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна.

Тус киноны жүжигчид өөрсдийн инстаграм хуудсаараа дамжуулан удахгүй хийгдэх киноны талаар зурагнуудыг нийтэлжээ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • xx 2020 оны 02 сарын 25 [93.103.237.194]

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.