paparazzi.mn
“HSBC” банк 35 мянган ажлын байрны цомхтгол явуулна
1
2020/02/22

Дэлхийн томоохон банк санхүүгийн байгууллагын нэг болох HSBC 35 мянган ажлын байрны цомхтголыг явуулна гэдгээ зарлаад байна. Тус банкны орлого огцом буурсантай холбогдуулан ийм шийдвэр гаргахад хүргэжээ.

2019 онд HSBC банкны орлого 33 хувиар буурсан байна. Тус банкны татвараас өмнөх орлого 2018 онд 20 тэрбум ам.доллар хүрч байсан бол  2019 онд 13.3 тэрбум ам.доллар болж огцом унажээ. Өнгөрсөн мягмар гарагт тус банкны Лондонгийн хөрөнгийн бирж дээрх хувьцааны ханш 6 хувиар мөн буурсан байна.

Ийнхүү санхүүгийн бэрхшээлтэй тулгарч буй  "HSBC" банк олон улсын хэмжээн дэх ажиллах хүчнийхээ тоог 15 хувиар бууруулахаар төлөвлөж байгааг мягмар гарагт мэдээлжээ. Ирэх гурван жилийн хугацаанд  ажилчдынхаа тоог 200 мянга болгох талаар тус банкны хэвлэлийн төлөөлөгч онцолжээ.  Үүнээс гадна HSBC  банк үйл ажиллагааныхаа чиглэлд эрс өөрчлөлт оруулах төлөвтэй байна. 

Ирэх жилүүдэд тус банк АНУ, Европ гэхээс илүүтэй Ази болон Ойрхи Дорнодод бизнесээ хөгжүүлэхэд илүү их анхаарал хандуулан ажиллахаар зорьж байна. Энэхүү өөрчлөн, шинэчлэлтийг явуулахад зардал 2022 онд 7.2 тэрбум ам.долларт хүрэхээр байна. HSBC банкны ихэнх ашиг нь Азийн орнуудаас орж ирж байгаа юм.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • xx 2020 оны 02 сарын 25 [93.103.237.194]

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.