paparazzi.mn
Японд хоёр сурагч коронавирусээр халдварлажээ
1
2020/02/22

Японы хойд нутгийн Хоккайдо мужид коронавирусний халдварын гурван шинэ тохиолдол бүртгэгдсэний хоёр нь хүүхдүүд болох тухай мужийн засаг захиргаанаас мэдээлжээ.
Мужийн эрх баригчдын мэдээлснээр, Нака-Фурано тосгоны бага сургуульд сурдаг эгч дүү хоёр халдвар авчээ. Уг тосгон нь Азийн жуулчид олноороо очдог уулын цанын баазын хажууд оршдог байна. Хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд тэд эдгэрч байгаа ажээ.
Халдвар авсан өөр нэг эмэгтэй бол Саппоро хотын олон улсын нисэх онгоцны буудлын хорио цээрийн албанд ажилладаг 40 настай эмэгтэй юм.
Одоогийн байдлаар Японд коронавирусний халдвар авсан нийт хүний тоо 730 давсан байна. Тэдний дийлэнх нь Ёкохама хотын боомтод хоёр долоо хоног гаруй хөл хорионд байгаа "Diamond Princess” аяллын хөлөг онгоцны зорчигчид юм.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • xx 2020 оны 02 сарын 25 [93.103.237.194]

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.