paparazzi.mn
Аяллын хөлөг онгоцноос нүүлгэн шилжүүлсэн Америкийн 11 иргэнээс коронавирус илэрчээ
1
2020/02/22

Японы Ёкохама хотын боомтод хөл хорионд байгаа "Diamond Princess” аяллын хөлөг онгоцноос нүүлгэн шилжүүлсний дараа шинжилгээнд хамрагдсан АНУ-ын 13 иргэний 11-д нь коронавирус илэрсэн тухай телевизийн "CNN” суваг тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээллээс иш татан уламжилжээ.
Ингэснээр АНУ-д коронавирусний халдвар авсан нийт хүний тоо 26 болсон байна.
АНУ-ын эрх баригчид "Diamond Princess” хөлөг онгоцноос 380 иргэнээ даваа гарагт хоёр нисэх онгоцоор нүүлгэн шилжүүлсэн байна. Тус улсаас гадна БНСУ, Австрали, Израиль, Канад зэрэг улс иргэдээ татаж авсан бөгөөд тус онгоцноос шилжүүлсэн нийт хүний тоо 759 болжээ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • xx 2020 оны 02 сарын 25 [93.103.237.194]

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.