paparazzi.mn
200 гаруй автомашин мөргөлдөж, хоёр хүний амь эрсэдсэн осол болжээ
1
2020/02/22

Канад улсын Монрель хотоос холгүй орших 15-р хурдны автозам дээр хальтаргаа гулгааны улмаас 200 гаруй автомашин мөргөлдсөн томоохон осол гарчээ.
Уг ослын улмаас хоёр хүн амь үрэгдэн, 100 гаруй хүн бэртсэн байна. Бэртсэн иргэдийг орон нутгийн гурван эмнэлэгт хүргэсэн байна.
Урьдчилсан байдлаар замын хажуугийн цэвэрлэсэн цас, хуй салхи болсны улмаас цасан шуурга болсон байх магадлалтай гэж дүгнэжээ. Учир нь, шуурга болохоос хоёр цагийн өмнө замын цасыг цэвэрлэсэн байсан ба цаг агаар тогтуун байсан аж. 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • xx 2020 оны 02 сарын 25 [93.103.237.194]

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.