paparazzi.mn
Эминэмийн “Rap God” видео клипийг “Youtube”- ээр нэг тэрбум хүн үзжээ
1
2020/02/22

Америкийн рэппер, дуу зохиогч, жүжигчин гээд тал бүрийн авьяастай Эминэмийн "Rap God" дууны албан ёсны бичлэг 2013 онд анх Youtube-д тавигдсан аж. Тэгвэл  анх youtube-д байршуулснаас хойш 6 жил гаруй хугацааны дараа энэ клипийг үзэгчдийн тоо тэрбумд хүрч байгаа нь энэ юм. Өдгөө 47 настай Эминэмийн гурав дахь видео клип youtube-д тэрбум үзэгчтэй болоод байгаа нь энэ юм.

Үүнээс өмнө түүний youtube-д байршсан Not Afraid"” болон Love the Way You Lie" гэсэн хоёр дууны видеог үзэгчдийн тоо тэрбумд хүрсэн юм. Сонирхуулахад, Өмнөд Солонгосын хөгжимчин Пак Чэн Саны "Gangnam Style" YouTube-д хамгийн анх тэрбум үзэгчтэй болж байсан видео клип юм. 2012 онд YouTube-д тавигдсан энэхүү видео клипийг үзэгчдийг тоо одоогоор 3.5 тэрбумд хүрчээ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • xx 2020 оны 02 сарын 25 [93.103.237.194]

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.