paparazzi.mn
Тархийг тань мэдлэгээр “тэжээх” 10 баримтат кино
1
2020/02/22

Өнөө үед амралтын өдрүүдийг телевизийн сонирхолтой шоу нэвтрүүлэг, киногүйгээр төсөөлөхийн аргагүй болсон. Энэ цагийг үр бүтээлтэйгээр ашиглаж, өөрт хэрэгтэй, мэдлэгт тань нэмэр болох шинжлэх ухааны, түүхэн баримтат киног заавал үзэж байгаарай. Ингээд таны тархийг “тэжээх” хамгийн сүүлийн үеийн шилдэг 12 баримтат кинонуудыг санал богож байна.

The Price of Everything (2018) IMDbүнэлгээ: 7.2

Хоёр ч удаа Оскарын шагналд нэр дэвшсэн уг бүтээл нь дахин давтагдашгүй бүтээлүүд, уран зургийн үнэ хэрхэн өсч буй талаар, үүнийг тойрсон судалгаа шинжилгээ, тус бүтээл хэрхэн бүтсэн түүх зэргийг харуулах болно.

Our Planet (2019) IMDb үнэлгээ: 9.3

Дэлхий хэмээх гариг дээр бидэнтэй зэрэгцэн амьдарч буй зэрлэг ан амьтад цаг уурын өөрчлөлттэй хэрхэн дасан зохицож, хүнд хэцүү амьдарч буй талаар өгүүлнэ. “ВВС” энэхүү гайхалтай цуврал баримтат киног бүтээхийн тулд дөрвөн жилийн турш тасралтгүй ажиллажээ. Нэрт байгаль судлаач Дэвид Аттенборо болон түүний 600 хүний бүрэлдэхүүнтэй баг ургамал, амьтны аймагт хүн төрөлтөн хэрхэн нөлөөлж байгааг судлахын тулд дэлхийн 50 оронд очиж ажилласан байна.

The True Cost (2015) IMDb үнэлгээ: 7.7

Энэхүү баримтат киноноос хувцас загварын салбарын далд нууцыг олж харах болно. Оёдлын үйлдвэрүүд, тэнд цалингүй шахуу ажилладаг ядуусын амьдрал, хувцас загварын салбар байгаль орчинд бидний төсөөлснөөс ч илүү сөргөөр нөлөөлдөг гэх нүдэндээ ч итгэмгүй баримтуудыг та харах болно. Эцэст нь та хувцасны шүүгээн дэх хувцасныхаа хэдийг нь өмсдөг болохоо эргэцүүлэн бодох болно.

Lo and Behold: Reveries of the Connected World (2016) IMDb үнэлгээ: 7

Баримтат кино бүтээгч Вернер Герцог өөрийн мэргэжил нэгт нөхөдтэйгөө хамтран өнгөрсөн цаг хугацааг судалж, цахимжсан дэлхий ертөнцийн талаар ирээдүйн таамаглалыг дэвшүүлжээ.Түүний баримтат кинонд Илон Маск хүртэл үзэл бодлоо илэрхийлжээ. Төвөд лам нар хүртэл бясалгалаа хийж дуусаад цахим хаягаа шалгаж байна шүү дээ.

Ice on Fire (2019) IMDb үнэлгээ: 7.4

Алдарт жүжигчин Леонардо ДиКаприогийн бүтээсэн уг баримтат кино нь байгаль дэлхий, экологийн тулгамдсан асуудлуудыг хөнджээ. Хүмүүс бид яаралтай арга хэмжээ авч чадвал байгаль дэлхийгээ аварч чадна гэдгийг үзүүлжээ. Мөн ямар арга хэмжээ авах шаардлагатайг ч харуулсан байна.

Why Are We Creative: The Centipede’s Dilemma (2018) IMDb үнэлгээ: 7

Уг киног бүтсээсэн Херманн Васке нь дэлхийн хамгийн алдартай найруулагч, философич, зураач, хөгжимчин, эрдэмтэн гэх зэрэг 100 гаруй хүнтэй ярилцлага хийж, тэднээс “Та яагаад ийм бүтээлч байдаг юм бэ” гэх ганцхан асуултад хариулт авахыг хичээжээ.

The Cleaners (2018) IMDb үнэлгээ: 7.2

Уг кино нь цахим сүлжээ буюу интернетээс шаардлагагүй мэдээллийг устгах үйл ажиллагаа болох "дижитал цэвэрлэгээ" -ний талаарх сонирхолтой мэдээллүүдийг харуулахыг зорьж, энэ ажлыг гардан хийдэг хүмүүсийн сонирхолтой ярилцлагыг ч хавсаргажээ.

Apollo 11 (2019) IMDb үнэлгээ: 8.2

Энэ бол сансрын нисэгчид саран дээр газардсан тухай кино юм. Маш олон сонирхолтой, ховор дүрс бичлэгүүд, ярилцлагууд багтжээ. Киноны зорилго нь энэхүү түүхэн үйл явдлын эргэн тойрон дахь эргэлзээтэй асуултуудад хариулт өгөх.

One Strange Rock (2018) IMDb үнэлгээ: 7.9

Энэхүү кинонд дэлхийн өнцөг булан бүрт мянга мянган эрдэмтдийн нууцыг нь тайлахыг оролддог дэлхий ертөнцийн нууцлаг гайхамшгийн талаар өгүүлдэг.

Wild Amsterdam (2018) IMDb үнэлгээ: 7.1

Гайхамшигт Амстердам хотын амьдралыг Фриц нэртэй муур болон бусад амьтдын нүдээр танд харуулах болно. Уг кинонд энэхүү хотод зөвхөн хүмүүс амьдардаггүй, амьтад ч мөн хотын оршин суугчид мөн юм гэсэн утгыг агуулжээ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • xx 2020 оны 02 сарын 25 [93.103.237.194]

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.