paparazzi.mn
Уитни Хьюстон аялан тоглолтоо хийнэ
1
2020/02/21

Домогт дуучин Уитни Хьюстон нас бараад найман жил өнгөрч байгаа ч аялан тоглолтоо хийх хэвээрээ гэнэ. Энэ тухай 2019 онд анх зарласан бөгөөд тоглолтын зохион байгуулагчид нь холограм төхөөрөмж ашиглан Уитниг буцаан авчрах гэнэ.

"Уитнитэй үдэш: Уитни Хьюстоны холограм аялан тоглолт" Их Британид хоёрдугаар сарын 25-нд хамгийн эхнийх нь болохоор төлөвлөгдсөн байна. Гэвч тоглолтын бэлтгэл ажлын тухай Их Британийн телевизийн хийсэн нэвтрүүлэг зарим хүний санаанд нийцсэнгүй.

Жишээ нь"Би Уитни Хьюстоны холограм тоглолт сайхан болно гэдэгт итгэж өгөхгүй байна" хэмээн нэгэн үзэгч твиттертээ бичжээ.

Домогт дуучин Уитни 2012 онд 48 настайдаа өөд болсон ч холограм төхөөрөмжийн тусламжтайгаар үзэгчдийн өмнө дахин гарсан дуучин болох нь ээ.

Өмнө нь 2пак, Рой Орбисон нарын холограм дүрс тайзан дээр гарч шүтэн бишрэгчдийг шуугиулж байсан. Мөн 2018 онд Эми Уайнхаусыг дурсахаар түүний холограм тоглолтыг хийх талаар мэдээлэл гарч байсан билээ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • xx 2020 оны 02 сарын 21 [93.103.237.194]

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.