paparazzi.mn
Хятадын шоронд “covid-19”-ийн 207 тохиолдол бүртгэгджээ
1
2020/02/21

Хятадын зүүн бүсийн Шандон мужийн Жининь хот дахь Ренчень хэмээх нэртэй хорих ангид шинэ төрлийн коронавирусийн 207 тохиолдол бүртгэгдсэн талаар тус мужийн эрх баригчид өнөөдөр /2020.02.21/ шуурхай хэвлэлийн хурал зарлаж мэдээллээ.

Халдвар авсан нь батлагдсан 207 хүнийг тусгаарлан эмчилгээ хийж эхэлжээ. Хоёрдугаар сарын 12-нд хорих ангийн нэгэн ажилтан ханиалгах шинж тэмдэг илэрсэн бөгөөд тус ажилтныг тусгаарлан шинжилгээ авахад коронавирусийн халдвар авсан нь нотлогдсон байна. Улмаар хорих ангийн бусад ажилтнууд болон хоригдлуудыг шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүлэхэд 207 хүн халдвар авсан байжээ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • xx 2020 оны 02 сарын 21 [93.103.237.194]

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.