paparazzi.mn
ЯПОН: “Lawson” сүлжээ дэлгүүр худалдагчгүй үйлчилгээг нэвтрүүлнэ
1
2020/02/21

Японы сүлжээ дэлгүүр болох “Lawson” компани электроникийн компани болох Фүжицүтэй хамтран, худалдагчгүй худалдааны үйлчилгээг санал болгож байна. Туршилтыг Кавасаки хотод байрлах Фүжицү компанийн офиссын ойролцоо  шинээр нээгдэж буй  Lawson дэлгүүр дээр туршиж байна.

Үйлчлүүлэгчид энэ дэлгүүр рүү орохоосоо өмнө утсан дээрээ тусгай апплэйкшн татаж авах бөгөөд нүүрний төрхөө таниулж, алганы хээгээ уншуулах юм. Мөн дээрээс нь банкны картынхаа мэдээллийг тус апплэйкшнд оруулна. Үйлчлүүлэгчид дэлгүүрийн гадна байрлах сканераар алганы хээгээ таниулснаар дэлгүүрийн хаалга нээгдэн, дотогш орох боломжтой.

Энэхүү бүх зүйлс  нь автомат дэлгүүрийн худалдааны тавиуруудад жин мэдрэгчийг суурилуулж өгсөн бөгөөд дэлгүүрийн таазанд бэхэлсэн камерууд хэрэглэгч ямар бараа бүтээгдэхүүнийг сонгон авч байгааг таньж тогтоодог юм. Ийнхүү бараагаа сонгон авсны дараагаар  худалдан авагчийн утасны аплекшнээр автоматаар гүйлгээ хийгдэж, удахгүй баримт нь ирдэг байна. “Lawson” компанийн  ахлах албан тушаалтнууд иймэрхүү орчин үеийн үйлчилгээ  ажиллах хүчний хомстлын  асуудлыг шийдвэрлээд зогсохгүй хэрэглэгчдийг татах сайн арга байж болохыг онцолжээ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • xx 2020 оны 02 сарын 21 [93.103.237.194]

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.