paparazzi.mn
"The Hu" хамтлаг эх орондоо иржээ
1
2020/02/19

Монголын “The Hu” хамтлаг 2020 оны Европ тивийн аялан тоглолтоо нэгдүгээр сарын 15-наас эхлүүлсэн. Тэдний эхний тоглолт ХБНГУ-ын Хамбург хотоос эхэлсэн. Тэгвэл хамтлагийн залуус өчигдөр /2020.02.18/ эх орондоо иржээ. “The Hu” хамтлагийнхан эх орондоо хэд хоног амарч байгаад хоёрдугаар сарын 27-ноос Малайз улс руу аялан тоглолтоо үргэлжлүүлэх гэнэ.

"The Hu" хамтлагийнхан ирэх долдугаар сарын 18-н хүртэл Европын орнууд, Их Британи, Хойд, Өмнөд Америк, Австрали, Шинэ Зеланд, Азийн орнуудаар нийтдээ 55 тоглолт хийхээр төлөвлөөд байгаа ажээ. Энэ удаа хамтлагийн залуус дэлхийн дуу хөгжмийн салбарын томоохон арга хэмжээнүүдийн нэгд тооцогддог "Coachella Valley Music and Arts Festival"-д оролцохоос гадна амьд хөгжмийн томоохон хэд хэдэн фестивальд оролцохоо мэдэгдээд байгаа юм.

Монголын “The Hu” хамтлаг дэлхийд гарч, өнгөрөгч 2019 онд Европыг байлдан дагуулсан. Тэд нийтдээ 13 оронд 23 тоглолтоо хийсэн бол Хойд Америкийн нутгаар 90 хоногийн турш аялан, 56 хотоор 60 гаруй тоглолтыг хийсэн.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • xx 2020 оны 02 сарын 19 [212.235.150.1]

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.