paparazzi.mn
Билл Гейтс: Тусч, зөөлөн сэтгэл чамайг хамгийн баян хүн болгоно
1
2020/02/19

Билл Гейтсээс сурвалжлагч “Танаас илүү баян хүн дэлхий дээр бий юу” гэж асуухад “Тиймээ надаас баян нэг хүн бий” гээд дараах түүхийг ярьжээ.

Тэрбээр “Би баян, алдартай болохоосоо өмнө нэг удаа Нью Иоркийн нисэх онгоцны буудал дээр явж байгаад сонин авах гэсэн боловч түрийвч дэх мөнгө хүрэлцэхгүй байсанд болиод буцаасан. Гэтэл сонин зардаг эр “Та үнэгүй ав, ав” гэв. Тохиолдлоор 2-3 сарын дараа ажлаар явж байгаад нөгөө онгоцны буудлын хэвлэл зардаг газраас дахин сонин авах гэтэл мөн л задгай мөнгө дутсан. Гэвч миний тэр байдлыг анзаарсан худалдагч дахиад л сониноо үнэгүй өгөхөд би “Дахиад үнэгүй авч чадахгүй ээ” гэтэл тэр эр “Би өөрийн ашгаасаа өгч байгаа юм аа, алдагдалд орохгүй, ав ав” гэж шалсанд яах арга үгүй аваад явжээ. Ийнхүү 19 жилийн дараа би нөгөө сонин зардаг хүнийг санаж, хайж олохоор шийдэн сар гаруй хугацаанд хайсны эцэст олсон юм”.

Тэгээд “Та намайг таньж байна уу” гэхэд:

- “Таньж байна аа. Та Билл Гейтс байна.”

- “Та надад нэг удаа сонин үнэгүй өгч билээ”.

- “Тиймээ би санаж байна. Би хоёр удаа өгсөн”.

- “Би таны тусыг хариулмаар байна. Та амьдралдаа юу хүсч байна вэ, надад хэл. Би хэлснийг чинь биелүүлнэ”.

- “Эрхэм ээ та тэгсэн ч таны тус миний тустай дүйцэж чадах уу. Би ядуу, сонин борлуулагч байхдаа танд тусласан. Гэтэл та одоо дэлхийн хамгийн баян хүн болчихоод над тусалъя гэж байна. Үүнийг харьцуулж болохгүй шүү дээ” гэсэн юм.

“Тэр үед би “Энэ өвгөн надаас илүү баян хүн байна” гэдгийг ухаарсан. Тэр өвгөн хүнд туслахын тулд баян болохоо хүлээсэнгүй. Мөнгөтэй хүмүүсээс илүүтэй өгөөмөр сэтгэлтэй хүн л жинхэнэ баян гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Чиний ямар харагдах чинь, мөнгөтэй мөнгөгүй чинь хамаагүй. Зөвхөн тусч, зөөлөн сэтгэл чамайг хамгийн баян хүн болгоно" гэжээ.

 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • xx 2020 оны 02 сарын 19 [212.235.150.4]

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.