paparazzi.mn
Жефф Безос : Дэлхийн дулааралтай тэмцэхэд 10 тэрбум доллар хандивлана
1
2020/02/18

АНУ-ын цахим худалдааны сайт "Амазон”-ны тэргүүн Жефф Безос дэлхийн дулааралтай тэмцэх ажилд 10 тэрбум ам.доллар хандивлах болно гэдгээ мэдэгдлээ.
Тэрбээр дэлхийн хамгийн баян хүмүүсийн эгнээг зүй ёсоор тэргүүлэгч нэгэн бөгөөд 130 тэрбум ам.долларын хөрөнгөтэй хэмээн үнэлэгдсэн юм.
Саяхан түүний  инстаграм дээрээ бичин оруулсан постоос хархад Безос энэ зун гэхэд өөрийн нэр дээр дэлхийн дулааралтай тэмцэх хандивын аян эхлүүлэхээр төлөвлөж байгаа гэсэн байна. Хэрвээ тэрбээр энэхүү хандивын аянд амласан ёсоороо мөнгөө хандивлавал түүний нийт хөрөнгийн 8 орчим хувь нь л зарцуулагдана гэжээ.
Безос нь байгаль хамгаалагч болон иргэдээс хамгийн их шүүмж хүртдэг нэгэн ба түүний  санхүүжүүлсэн төслүүд нь дэлхийн дулааралд маш  их хэмжээгээр муугаар нөлөөлдөг санаанууд байдаг байна.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • xx 2020 оны 02 сарын 19 [93.103.237.194]

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.