paparazzi.mn
Согтуу жолоочийн улмаас 16-30 насны гурван хүн гэмтжээ
1
2020/02/18

Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, энэ сарын 17-ноос 18-нд шилжих шөнө тус дүүргийн 11-р хороо, 100 айл буюу есдүгээр дэлгүүрийн урд замд T.Prius маркийн автомашины жолооч Д нь T.Corolla Rumion маркийн автомашинтай мөргөлдөж, ослын улмаас зорчигч 17 настай Г, 16 настай Э, 30 настай Ц нар гэмтжээ. Тэд Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа аж. T.Prius маркийн автомашины жолооч Д-г согтуурлын зэрэг тогтоодог багажаар шалгахад 1.87 хувийн согтолттой гарсан байна. Түүнд  Зөрчлийн хэрэг үүсгэсэн бөгөөд  гэмтсэн хүмүүсийн гэмтлийн зэргээс шалтгаалан хариуцлага тооцох юм.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • xx 2020 оны 02 сарын 19 [93.103.237.194]

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.