paparazzi.mn
“Diamond Princess” хөлөг дээрх орос иргэнээс коронавирус илрэв
1
2020/02/18

ОХУ-аас Япон улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээлснээр, Ёкохама хотын боомтод хөл хорионд орсон “Diamond Princess” аяллын хөлөг онгоц дээрх ОХУ-ын иргэнээс коронавирусийн халдвар илэрчээ.

“Японы эмч нар хөлөг онгоцонд байгаа хүмүүсээс “COVID-19” коронавирусийн шинжилгээ авах үеэр ОХУ-ын иргэнээс вирус илэрсэн байна. Түүнийг ойрын хугацаанд эмнэлэгт хүргэх бөгөөд тэнд эмчилгээ хийлгэнэ” хэмээн дипломат төлөөлөгчийн газар цохон тэмдэглэжээ. Энэ нь Оросын иргэд дунд коронавирусийн халдвар илэрсэн анхны тохиолдол болж буй юм.

Аяллын хөлөг онгоцон дээрх өөр 99 хүнээс шинэ төрлийн коронавирусийн халдвар илэрсэн бөгөөд нийт халдвар авсан хүний тоо 454 болсон тухай өмнө нь мэдээлсэн билээ.

Хөлөг онгоц Ёкохамагаас өнгөрсөн нэгдүгээр сарын 20-нд гарч, хоёрдугаар сарын 3-нд эргэж ирсэн. Зорчигчид дунд байсан хятад иргэнээс шинэ төрлийн коронавирусийн халдвар илэрсэнтэй холбогдуулан Японы эрх баригчид аяллын хөлөг онгоцыг хөл хорионд байлгах шийдвэр гаргаж, хөл хорио хоёрдугаар сарын 19 хүртэл үргэлжилж магадгүй байгаа аж.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • xx 2020 оны 02 сарын 19 [93.103.237.194]

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.