​ОХУ-аас шахмал түлшний барьцалдуулагч бодис авна

Moderator
Өчигдөр 11 цаг 06 минут

Улсын онцгой комиссын хуралдааны үеэр сайжруулсан шахмал түлшний 10 хоногийн нөөц байгаа бөгөөд асуудлыг хэрхэн шийдэх талаар ярилцсан.

Манай улс шахмал түлшний барьцалдуулагч бодисыг БНХАУ-аас авдаг байсан бол коронавирус гарч хөл хорио тогтоосны улмаас тус улсаас оруулж ирдэг шахмал түлшний барьцалдуулагч бодисын хомсдолд ороод байгаа юм. Тиймээс Улсын онцгой комисс дээр ОХУ-аас барьцалдуулагч авах боломжтой нь өндөр үнэтэй байгаа талаар албаныхан дурдсан. 

Тэгвэл эхний ээлжинд сайжруулсан шахмал түлшинд ашигладаг барьцалдуулагч бодис ОХУ-аас авахаар гэрээ хийгээд, эхний ээлжийн 200 мянган килограмм бодисыг Монгол руу ачихад бэлэн болжээ. Мөн нэмж 200 мянган килограммыг авах шийдвэр гарсан байна. Гэхдээ иргэдэд хүрч байгаа шахмал түлшний үнэ, ханшид өөрчлөлт орохгүй. Өмнөх шигээ 25 килограмм шахмал түлш 3750 төгрөгөөр худалдаалагдах аж.