paparazzi.mn
ТЦА-ныхан ХӨСҮТ хүрэх хөдөлгөөнийг зохицуулж зургаан настай охины амийг аварчээ
2
2020/02/12

Магадгүй та өчигдөр харих гэтэл зам түгжрэлтэй. Таны явах гэрлэн дохио ассан ч цагдаа явуулахгүй зогсоож бухимдахад хүргэсэн үү? Хэрэв тийм бол хүлээцтэй зогссон хэдхэн минутад та хүүхдийн амь аварч байжээ. 

Тодруулбал өчигдөр замын ачаалалтай үед СХД-ээс ХӨСҮТ хүрэх авто замын хөдөлгөөнийг зохицуулж зургаан настай охины амийг аварсан Тээврийн цагдаагийн албаны бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлсэн байна.

ХӨСҮТ-ийн клиник эрхэлсэн дэд захирал М.Тунсаг "Хүнд өвчтэй үхлүүт байсан 6 настай охиныг 13-хан минутанд сэхээн амьдруулах тасагт авчирахад тусалсан Тээврийн цагдаагийн хамт олонд талархаснаа илэрхийлье. ХӨСҮТ-ийн түргэний машин өчигдөр /2020.02.11/Сонгинохайрхан дүүргээс хүнд өвчтэй 6 настай бяцхан охиныг сэхээн амьдруулах тасагт авчрахаар нэг талдаа цаг гаран явж байж очив. Ид түгжрэлийн цаг таарсан. 

Гэвч охин сэхээн амьдруулах тасагт очиход 20 минут ч тэсэхээргүй байсан учраас Тээврийн цагдаагийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ охинд тусалж, захын гэр хорооллоос ХӨСҮТ-ийн сэхээн амьдруулах тасаг руу чиглэсэн бүх хөдөлгөөнийг зохицуулж өгсөний ачаар 13-хан минутанд охин эмнэлгийн тусламж авч энэ хорвоод үлдэж чадлаа.Хэрэв 5 минут л хоцорсон бол бид тэр бяцхан охиныг аврах боломжгүй байлаа. Амарсайхан даргатай тээврийн цагдаагийн хамт олонд ХӨСҮТ-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээний хамт олон, охины ар гэрээс талархаснаа илэрхийлж, та бүхний ажил амьдралд сайн сайхныг хүсч байна. 

Хүний амь аврахад нэг хором ч үнэтэй байдаг. Хүний амь аврана гэдэг, тэр дундаа зургаахан настай бяцхан охиныг энэ хорвоод ээж аавтай нь үлдээнэ гэдэг юутай харьцуулашгүй их буян билээ" хэмээн цахим хуудсандаа бичжээ.

Та түргэний машинд зам тавьж өгч байгаарай. 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
2
  • xx 2020 оны 02 сарын 12 [212.235.150.0]

  • Иргэн 2020 оны 02 сарын 13 [66.181.191.18]

    Бяцхан охинд тусласан Тээврийн цагдаагийн нийт бие бүрэлдэхүүнд талархаж, ажлын өндөр амжилтыг хүсье

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.