paparazzi.mn
"Super Bowl" дээр Шакира, Женнифер Лопез хоёр гайхамшгийг үзүүллээ.
2
2020/02/04

Америкийн үндэсний хөл бөмбөгийн лигийн /NFL/ аваргыг тодруулах “Super Bowl-2020” тоглолт өчигдөр буюу 2-р сарын 3-нд Латин Америк дуучид болох Шакира (Shakira), Женнифер Лопез (Jennifer Lopez) нар ямар ч залуу оддоос дутахгүй эрч хүчтэй харагдсан нь үзэгчдийг хөлбөмбөгийн тоглолтоос ч илүү хөөргөж чадсан гэхэд болно. Шакира дан ганц өөрийн дуу хөгжим гэлтгүй Араб, Испани аялгууг өөрийн тоглолтондоо оруулж өгсөн нь тун өвөрмөц болсоныг хэн хүнгүй магтаж байсан юм.Харин өдгөө 50 настай Женнифер Шакирагаас дутахааргүй дуулж, бүжиглэж байгааг харсан хүн бүр алмайрсан гэхэд буруудахгүй биз. Тэд хамтран ердөө 12 минутын дотор 20 дуу дуулж чадсаныг үзсэн хүмүүс ёстой "бут авлаа" өөр үг хэлэх аргагүй болсон юм.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
2
  • Xx 2020 оны 02 сарын 04 [213.162.72.184]

    янзтай

  • xx 2020 оны 02 сарын 05 [93.103.84.72]

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.