Уханьд тусгаарлагдсан монгол оюутан: Би айж байна, айж байгаагаасаа огтхон ч ичихгүй байна.
79
2020/01/26

Мэдээний зураг,

Би их аймхай болж. Нойтон тугал барнаас айдаггүйгээс ч юм уу, хэтэрхий их хайранд өлгийдүүлж хорвоогийн эрээн бараанаас хол өсгөсөн эцэг эхийнхээ ачаар баргийн юмыг аймар гэж боддоггүй л байлаа.

Асуудал л надаас айна уу гэхээс, би асуудалаас айдаггүй гэж боддог байсан тэр омголон үе минь эрүүл саруул сайхан орчинтой хамт ард үлдэж. Тойроод биш дайраад гарна гэсэн ган шиг хатуу үзлийг минь торомгор бяцхан ертөнц тэр чигт нь өөрчилчих юм гэж хэн санах билээ? Одоо болдогсон бол би хайртай үрээ энгэртээ нуугаад, нисээд ч хамаагүй эндээс холдохыг хүсч байна.

Хамаг хүчээ шавхаад, байдгаа бариад ч хамаагүй нялх үрээ л энэ хэцүү зүйлийн сүүдрээс холуур өнгөрөөчих юмсан, эрүүл саруул эх нутагтаа оччих юмсан, санаа нь зовж зүсээр үхэж байгаа хоёр бууралдаа очоод магнайгаа нэг үнэрлүүлчих юмсан л гэж бодож сууна. Ээжийн нөмрөөр дутчихвий, эцгийн хайрыг үгүйлчихвий, элэг нь бэтгэрчихвий гээд энэ хүртэл аваад ирсэндээ одоо харамсч байна. Одоо би цонхоор тусах нарыг сүүдэрлэж ниссэн шувуудаас халдвар тээгээд дээрээс минь дусчихаж ч магадгүй тэр зөөлхөн бороон дуслуудаас нүүрийг минь илбэх салхинаас хүртэл айж байна.

Би эмээ өвөөгөө алдахаас л хамгийн их айдаг, одоо би нялх үрийнхээ айдас нь болж хүүгээсээ явчихвий гэж айж байна. Айсандаа хоолойгоор минь хоол давахгүй байсан ч хүүгийнхээ төлөө хүчээр идэж байна. Энд эмийн сангуудаар амны хаалтын нөөц дууссан болохоор гэртээ байж болох хамгийн цэвэр даавуугаар өөрөө өөртөө оёж сууна. Би зөндөө их айж байна бас би айж байгаагаасаа огтхон ч ичихгүй байна.

Олон ч мэдээний доорх сэтгэгдэлээс наанаа байгаа Монгол оюутнуудаа битгий авчир, тэнд нь үлдээ гэсэн олон сэтгэгдэл уншлаа. Одоо би хэрвээ та нарын үр хүүхэд чинь байсан бол энэ тэр гэсэн улиг болсон юм яримааргүй байна. Зүгээр л өөрсдийнхөө хүн чанарлуу өнгийгөөч, гуравхан сая хүний чинь 30 МОНГОЛ нь энд байна, ядаж битгий янз бүрээр хэлээч. 30 зүрх цохилж, 30 ээж, 30 аав өдрийн хоол, шөнийн нойргүй сэтгэл нь зовж байна.

Наад хэтийдсэн их тоглоом тохуу, хүн чанаргүй амны билиггүй аймшигтай араншингаа зогсоогооч. Асуудалд бодитой хандаж, эрүүл мэндээ хамгаалах арга хэмжээ авцгаагаач. Би айж байна, энд хэр удаан ингэж байхаа мэдэхгүй болохоор. Би айж байна, эрүүл залуу үеийнхээ бичсэн сэтгэгдэл ийм байгаад. Би айж байна, Монгол хүний саруул ухаан маазарсан тоглоом, архи хоёрт живчихвий гэж айж байна. ТИЙМ ЭЭ, БИ АЙМХАЙ.

Р.Болорцэцэг Хятад улс, Вухан хот.

Мөн тус хотод мастерын зэрэг горилон суралцагч Э.Баасандорж ч мөн цахим хуудсаараа дамжуулан тусламж хүсчээ.

Э.Баасандорж: Уханьд түгжигдсэн монгол иргэддээ туслаач

Сайн байцгаана уу? Би УХАНЬ хотод Мастерын зэрэг горилон суралцагч Э.Баасандорж гэдэг залуу байна. Яг одоогоор би амралтаараа эх орондоо ирээд сар гаруй болж байна. УХАНЬ хотод ямар нөхцөл байдал үүсээд байгааг та бүхэн бүгд мэдэж байгаа байх. Гэхдээ тэнд яг одоо Монгол улсын иргэн 30 хүн эрүүл саруул түгжигдээд байгааг мэдэж байгаа хүн байна уу. Монгол улсын хамгийн ойрын хөрш оронд шүү дээ.

Мэдээ мэдээлэл гараад хорио тогтоогоод 2-3 хонож байна. Олон цахим сүлжээнээс мэдээлэл авж байна. Зарим улс иргэдээ өөрсдийн онгоцыг явуулан татан авч байна, зарим нь автобусаар өөр хот руу шилжүүлэн тэндээс нь нисгэж байна. Гэтэл манай улсаас яагаад энэ хүмүүст ямар ч анхаарал хандуулахгүй байна вэ? Тэр бүх хүмүүсийг эх оронд нь гэр бүл, ээж аав, үр хүүхэд нь зовинон хүлээж суугаа шүү дээ.

Элчин сайдын яам гэх нэр бүхий байгууллагаас авах арга хэмжээ гэж байна уу? Албан ёсны бичиг үйлдээд автобусаар ч гэсэн иргэнээ голомтоос аваачээ гэж гуймаар байна. Бид чинь харъяалах улстай эрх үүргээ хамгаалуулах эх оронтой хүмүүс шүү дээ. Удахгүй тэдний хүнс, хоолны нөөц дуусвал яах вэ?. Яг одоогоор тэдний ганц хийж чадах зүйл өрөөнөөсөө, гэрээсээ гарахгүй байх. Ийм үед Монгол гэдэг тусгаар тогтносон улсаар овоглож явдаг эрхээ эдлэх ёстой биш гэжүү?

Ийм явдал хэнд ч, ямар ч монгол улсын иргэнд тохиолдож болно. Тэр үед та бүхний үр хүүхэд оронд нь байна гээд бодоод үзээрэй. Солонгос улсад өвчний илэрц бүртгэгдээд байгаа ч ард иргэд нь Уханьд үлдсэн хүмүүсийн эрх ашгийн талаар ярьж иргэдээ авч ирэх тал дээр ажиллаж байна. Өөр олон улс иргэдээ хамгаалж байна. Гэтэл би энд цахим орчноос “наад хэдээ битгий авч ир”, “ирчихсэн байх вий” гэсэн сэтгэгдэл олж харж байгаа нь үнэхээр айдастай эмгэнэлтэй санагдаж байна. Тэдэнд туслаач!

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
79
  • Зочин 2020 оны 01 сарын 26 [192.82.76.112]

    Тийн ш дээ дэлхийн улс орнууд 1 иргэнийхээ амьнб төлөө ч тэмцдэг... Арга бодмоор юм аа

  • Zochin 2020 оны 01 сарын 26 [66.181.183.148]

    Tend baigaa Mongol humuusee yaraltai avch ireh heregtei .

  • Givaajid Tsendayush 2020 оны 01 сарын 26 [66.181.161.6]

    Монгол түмэн минь айдас хүйдэс дунд байгаа монгол цустай залуустаа сэтгэлийн дэм өгч хүчтэй байхыг ерөөгөөч. Хэдэн ээж,аав нойргүй хонож санахын зовлон эдлэн өдөр хоног өнгөрөөж шар махтайгаа хатаж байгааг санаач.Үг хүнийг үхүүлж чаддаг үүнийг санаач өөрт чинь энэ зовлон ирсэн яах байснаа бодооч залуу үе минь монголчууд эвтэй байхдаа хүчтэйг санаач СЭР БИЕ БИЕНЭЭ ХАЙРЛА МОНГОЛЧУУДАА

  • Би яах вэ? 2020 оны 01 сарын 26 [202.21.107.13]

  • Man 2020 оны 01 сарын 26 [202.126.89.48]

    Naanaa vh. Chinii zasgiin gazar vh gej bna. Naanaa vhsen ni ilvv amar naashaa ireed hereggui

  • Zochin 2020 оны 01 сарын 26 [66.181.161.39]

    Tiinshd hendch iim zuil tohioldoj bolno 30han hunee yaj iij baigaad eh orond n avchrah l heregteishde setgel n davchdaad ymar hetsuu bgaa boldoo

  • Zochib 2020 оны 01 сарын 26 [43.242.243.134]

    30n hunees bolj 3say hun suirwel yah bolj bn. Virusiin galdwar teegeed irvel ter chigtee suirhee medej bnu

  • ㅎㅎ 2020 оны 01 сарын 26 [211.59.210.36]

    Mongold ireh chin chuhal bish ilvv olon hvn hohirohgvi baih chuhal shvv ene ovchin orood irwel vaktsin n garlaa ch manaihand oldohgvi

  • Zochin 2020 оны 01 сарын 26 [202.9.40.142]

    Heniich ur ylgaa yu baihaw MU iin ZG aas arga hemjee awaad neg shuud nisleg ywuulaad awchraad eh orond ni tusgaarlaj golomtiin shinjilgee ariutgaliig buren hiigeed humuusee awch boldoggui yum bh da Bur setgel uwdchihluu

  • Лантуу 2020 оны 01 сарын 26 [66.181.161.14]

    Аан тийм Монгол тэртээ тэргүй хятад болно гээд зурагтаар яриад байсан хятадад сурдаг оюутангууд байх нь. Харь элгийн царайлчихаад одоо юу юу гэнэ үү. Эсэргүүцэж байна вирус авчирч Монгол ахан дүүсээ самрах л дутуу байна уу.

  • Залуу 2020 оны 01 сарын 26 [202.55.188.34]

    Авчраач арга бодоод гээд байгаа мулгуунуудаа. Тэр 30хүн ирвэл 3 саяулаа үхнэ. Нэг л сүрхий сайхан сэтгэлтэй эргүү хий аманцрууд зүгээр дуугүй бай

  • Zochin 2020 оны 01 сарын 26 [139.5.217.253]

    Zasgiin gazraas MU-in irgedinhe ami nas eruul mendiig hamgaalj arga hemjee avah heregtei. Nuhtsul baidal hund baihad tednig zond n orhij bolohgui. Garts baij l taarna.

  • Ганаа 2020 оны 01 сарын 26 [64.119.24.181]

    Нээрээ л үнэн айлгүй яахав бүгдийн албан шугамаар зэрэг авчраад тодорхой газар хяналтандаа авч байгаад шинжилгээнд сайн хамруулаад байж болдоггүй юмуу төр засаг нэгийг бодож байгаа байлгүй дээ ,,,,,бодохоос өөр үггүй адилхан л элэг нэгтэн бүгд нийлж байж л Монгол гэж байгаа шүү дээ

  • Цацрал 2020 оны 01 сарын 26 [64.119.17.227]

    ЗГ арга хэмжээ авахыг хүсье! Бидний нэгээхэн хэсэг хүний нутагт аймшигт автан итгэлийн гал нь бөхөхгүй найдлага тавин аврахыг хүсэж байна. Тэднийг ингээд орхиж болохгүй.

  • irgen 2020 оны 01 сарын 26 [66.181.189.152]

    Ta nar mongoloo golj naanaa surahaar yavsan. Odoo naanaa vld. Uhel ni duudaadi ireheer eh orontoi gedgee sanaa yu. Tetgelgiin mongooroo em tangaa zohiltsuuldaa

  • Z 2020 оны 01 сарын 26 [103.212.117.192]

    Eooe ene mongolchuud chini yasan hogiin humuus be chinii huuhed tend bval ingej bichihgui l bh oyutnuudiun buruu gej yu bsiin ene bol baigaliin gamshigtai adilhan zuil shuu dee harin mongolchuud mini ydaj yaj tuslahuu gej bodmoor bna mongo tsugluulj yvuulmaar bna ymar garts bna haimaar bna

  • зочин 2020 оны 01 сарын 26 [66.181.190.209]

    Ирээдүй болсон мундаг залуучууддаа эхлээд амжилт хүсье. Та нар чаднаа монгол хүний бие сэтгэлийн онцлог агуу шүүдээ та нар ялан гарч чаднаа.

  • Иргэн 2020 оны 01 сарын 26 [59.153.114.249]

    Төр засаг минь монгол иргэддээ туслаарай! Тусгаар улс гэдгээ харуулаарай!

  • z 2020 оны 01 сарын 26 [103.140.11.214]

    энэ сэтгэдэлүүдийг хархад зарим хүмүүс нь үнэхээр арилсан дотортой амиа хичээсэн зүйл бичжээ. 3хан саяуулаа байж ийм ичмээр зан гаргах гэж дээ.

  • Zochin 2020 оны 01 сарын 26 [103.229.121.132]

    Ilrvvleh bagaj ni mongold bhgvi bdg.heden mongoloo awchrah ervvl mendiin yam bolon gadaad hergiin yamni hiih yostoi zvil.yasan ch hetsv yumbedee burhan mine

  • Ц.Энхээ 2020 оны 01 сарын 26 [192.82.67.248]

    Avchrah heregtei arga hemjee hurdan avaasai

  • Zojin 2020 оны 01 сарын 26 [64.119.19.54]

    Yaaya daa manai toriin hedn tomchuud suudliin toloo hereldej uraldaaad hilee ch haahgui , hiliin tsaana bgaa mongolchuudaa yadaj naad asuudal ch bolgoj yrihguu arai l denduu novshiin tortei yma undesnii ayulgui baidal ajilaa hiigeesei , ter 30 huniig hyatad bgaa konsul tuslamj ogoosei , delhiin eruul mendiin yam ochigdor medeelsen coronavirusiin tarhalt hurdats ihtei bgaa uchiraas hyataddiin hiliig buslej haah talaar yrij ehelsen manaih bol suudal litsents geed hereldej yvna eruul humuus songosn bol doo gej haramsaj bna

  • Энхээ 2020 оны 01 сарын 26 [182.160.35.231]

    Хятадад суугаа элчин сайдын яам руу холбогдох хүмүүс нь хандахгүй бол, тэд чимээгүй суусаар байх болно шүү дээ. Ядаж автобусаар ч болтугай голомтноос гаргах хэрэгтэй шүү дээ.

  • Дэлхий 2020 оны 01 сарын 26 [66.181.161.74]

    Санаа зоволтгүй монгол хүнд тусахгүй гэгээлэг сайхан юм бодоорой харин хоол ундаа яадаг юм болдоо

  • Зочин. 2020 оны 01 сарын 26 [202.179.26.70]

    Шинжилгээнд оруулаад эрүүл бвал оруулах естой.

  • zochin 2020 оны 01 сарын 26 [202.21.124.130]

    tegeed horio zaraltsan baihad yaj gargahiin bee. tevcheertei ger bvldee sanaa taviad harznah heregtei shde. tend gadaad hvmuus hytaduudtai niileed 14,15 say hun bgaa bvgd tevcheertei hulee.. eruul saruul horio tavital hulee

  • Зочин 2020 оны 01 сарын 26 [202.126.89.213]

    Яаралтай иргэдээ авчирах ёстой .хөөрхийс минь ямар их айдастай байгаа болоо

  • Ах 2020 оны 01 сарын 26 [192.82.72.161]

    Манай монголчуудын цусанд энэ вирусыг дарангуйлах эс байдаг байхаа дархлаагаа сайн дэмжээд тайван байгаарай миний дүү удахгүй бүх зүйл сайхан болно

  • Цээгий 2020 оны 01 сарын 26 [66.181.182.30]

    Энэ хүмүүсээ авчираад энд нь тусгааралчиж болдоггүй юм байхдаа ирж очих замд хэцүү л байх гэхдээ нэг арга бодоочээ

  • Michka 2020 оны 01 сарын 26 [64.119.23.74]

    Yachihsan humuus ve .irgenee avaad ireechdee .manaihan yagaad iim boltsiim be ymar ih hetsuu bgaa boldoo hoorhii

  • Zochin 2020 оны 01 сарын 26 [103.212.117.205]

    Uneher hun chanargui mongol uls minii nuhur ch gsn urd tugjigdeeed yah be ged bj bna phin mini aawiiga ir fej uilad hetsuu bna teher hile haa ged har amia hoohoilson adgiin hun chanargui mongolchuud

  • Зочин 2020 оны 01 сарын 26 [202.9.40.46]

    Монгол оюутнуудаа авч ирээч ээ. Авчраад, тусгаарлаад, шинжилгээ юмыг нь хийгээд асуудлыг шийдээч ээ. Тэр том гүрэнд хаданд хавчуулагдсан халиуны янзага шиг маш хэцүү байгаа ш дэ.

  • Uu 2020 оны 01 сарын 26 [122.201.23.44]

    sain bnu iim zuil biched baigaad aanhaa uuchlal husie. ih deed surguuliudiin hicheel 1 sariin 5 nd amarsan yagad udii boltol harihgui baigaad bsiin seheeten humuus baij Wuhan hotiig tusgaarlah tsag hugaatsaanii asuudal bsan. surguulias gadaadiin buh oyutan ajilchidad hanhaaral tawij bgaa.

  • Соло 2020 оны 01 сарын 26 [192.82.72.82]

    Үнэн шүү дэ. Эх оронтой, эцэг эхтэй хүмүүс ш дэ. Өөрийнхөө үр хүүхэдтэй зүйрлэж бодмоор юм. Гэхдээ та нар минь сэтгэл санаагаа тайван байлгаарай. Гарц гаргалгаа удахгүй олдоноо.

  • mongol 2020 оны 01 сарын 26 [66.181.185.49]

    tsaanaasaa horio tseer togtoogood bhd yu gj naash n gargahawdee tegleech ter virus hedhen honogiin dotor ymar hurdatstai tarhaj bga bileedee tegeed ter humuusiig awchraad owchnii ersdeltei bwal 3han say mongolchuud nud ermehiin zuur l duusna

  • Амраа 2020 оны 01 сарын 26 [103.26.195.169]

    тэгээд хэдхэн хүнээс болж бүхэл бүтэн Улс орон өвчинд нэрвэгдэх үү!!! Тэнд бгаа оюутанууд өөрсдөө урьдчилан сэргийлэлтээ сайн хийж, сэтгэл санааны байдлаа тогтвортой байлгах хэрэгтэй шдэ, хаашдаа л өөрсдөө тэр улс оронд суралцахаа соннож нь сурч боловсорч бгаа юм чинь, нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвр доргино гэдэг үнэн шдээ

  • Биби 2020 оны 01 сарын 26 [66.181.161.123]

    Сэтгэлдээ сэвтэй хэцүү юмаа.Хурдан арга хэмжээ аваасай

  • Эрдээ 2020 оны 01 сарын 26 [103.212.119.80]

    Зүгээрээ зоригтой бай. Монгол хүний уужуу ухаанаар давна хө

  • Od 2020 оны 01 сарын 26 [66.181.186.152]

    Хүмүүс минь тэдний буруу гэж юу ч байхгүй шүү дээ ямар муухай үгээр хэлнэ вэ? Бидний өвөг дээдэс болох монгол хүнмүүн нь өрөвч цайлган тусч сэтгэлтэй явсаар ирсэн билээ. Бид хүчээ нэгтгэх хэрэгтэй тэр 30 хүнээ авчраад ядаж эх оронд нь тусгаарлаж болн шүү дээ аюулгүй гэж үзсэн тохиолдолдоо гэрт хариулж болно Тэр наанаа үх гээд байгаа хүн монгол хүн та амны билгээ бодож ярьж бичээрэй хэний амнаас гарсан тэр хүний хүсэл байдаг учираас та л өөрөө өөрийгөө ерөөчихлөө яанаа би буруугүй шүү! Муухай үгээр дайрч сэтгэлийг нь урж байхаар харин ч урмын сайхан үгээр тэднийгээ урамшуулж зориг зүрхтэй байхыг өдөр бүр сануулж бид бүгд та бүхэнтэй сэтгэл зүрхээрээ хамт шүү гэж бичих хэрэгтэй. Засгийн газараас шийдвэрт хүртэл нь бид давалгаалж чадна шүү дээ эвт шаазгй буга барина гэдэг биз дээ хөл хорионд орсон 30 н хүндээ сайхан мэдээ ирнэ гэдэгт итгэлтэйгээр тэвчээртэйгээр итгэж хүлээгээрэй сайн сайхныг хүсье! Бурхан та нарыг ивээг!

  • Хужад голомтод байгаа монголчууддаа эх орон одоол 2020 оны 01 сарын 26 [122.201.24.157]

    Доёд

  • Зочин 2020 оны 01 сарын 26 [150.129.142.152]

    Хөөрхий энэ эх хүн үрийнхээ төлөө ингэж зовох нь аргагүй шүү дээ. Бидэнд ийм зүйл тохиолдсон бол бас л эх орон луугаа явахыг хүснэ. Энд байгаа өвөө эмээ аав ээж ах дүү нар нь ч зовж шанална шүү дээ. Хэдэн монголчуудаа авчраад эмнэлэгт тусгаарлаж хэвтүүлээд эмчилгээ шинжилгэгий нь хийж болдоггүй юм уу. Яая даа ямар хэцүү юм бэ. Яаж ийгээд авчрах л хэрэгтэй.

  • Xx 2020 оны 01 сарын 26 [213.162.72.152]

    гоё хэлжээ

  • Зочин 2020 оны 01 сарын 26 [66.181.184.57]

    Эх оронч сэтгэл гаргавал ирэлгүй байсан н дээр. Амин хувиа бодвол ирэх нь зөв. Уянгын халилд автаж ирэхийг дэмжиж байгаа хүмүүс вирус нэг ороод ирвэл манайх байтугай нь дийлэхгүй байгааг санаарай

  • tseegii 2020 оны 01 сарын 26 [66.181.161.67]

    tiim shvv uur hotruu shiljvvleed awchiraachee

  • Zewuun pizdaa 2020 оны 01 сарын 26 [103.10.23.166]

    Eruul saruul haldbar abaagui baigaa yum bol eh eron elgen sadnaa bodood tendee deglem bariad baij baih heregtei. Irmeer baigaa bol mongol tumendee haldbar taraaj tashraan hiaruulbal hairuul2

  • Зочин 2020 оны 01 сарын 26 [192.82.70.32]

    Битгий санаа зовоорой.хоолоо сайн идээд,эрүүл саруул хурдан ирэх байхаа.Улс нь дариу авчирхаар ярьж бнаа.эндээ ирээд эмнэлэгт хөл хорионд орсон ч яахав.тэнд бснаас л дээр шүүдээ.

  • Төмөр 2020 оны 01 сарын 26 [202.21.108.232]

    Хэцүү цагт улс иргэнээ татах нь үүрэг, 30 ч бай нэг ч бай. Харин манай улс төрчид энэ хэцүү байдалд нь шийдэх гарц олох хэрэгтэй.

  • Зочин 2020 оны 01 сарын 26 [150.129.141.158]

    Бидний үр хүүхдээс ялгаа юу бнаа, эндээ авчраад нууц хугацааг дуустал тусгаарлах хэрэгтэй шүү дээ, хөөрхий дөө эх орноосоо хол ямар их айж шаналж байгаа бол. Монгол хүний нинжин сайхан сэтгэл зарим хүнд үнэхээр алга болж,хар амиа л хичээдэг болжээ яана даа

  • teneg shal shal hiisen avgai be 2020 оны 01 сарын 26 [183.30.220.140]

    archaagui yum be. bi ch gesen hyatad ulsad surch bn . hyatad humuus asar ih setgelinn tevcheertei bugd bie biedee setgeliin demjleg uzuuleed bj bn . wuhan hotoos gadaad ruu garsan irgediig iren survalilaad bhad yu gd hutsaad bgaa yum be. haldvariin golomtoos oon toonii humuus mongold avchirch mongol ulsiig gazriin horsmoos archih gd bgaa yumuu . bugd l eejtei aavtai ah duutei ur huuhduudtei humuus bn . bitgii tenegt . amnii haslt zuugeed gadaa garahgui yadahnaa limontoi us uul daa. erguu shal shal hiisen amia bodson balai avgai ve . bi ch gesen hoer nyalh huuhedteigee bj l bn . amia bodoj mongold ochij haldvar taraaj yah gd bgan . hervee chi mongold ochuul hamgiin turuund ter hairtai aav erj chin haldvart urtuj uhdiin bgaa biz dee . erguu uheree .

  • Дээгий 2020 оны 01 сарын 26 [202.55.188.85]

    За миний залуус тайван бай бид чинь төртэй улс авах шийдвэр гаргасан байна харин эрүүл л байж байгаарай

  • Narangerel 2020 оны 01 сарын 26 [139.5.217.227]

    Mongol oyutanuudaa avah talaar tur zasag yarij bngaa yum shig bnaa.Mongol huuhduud mini segeliin hadtai tarhlaagaa sain demjij tesver hatuujlaa gargaarai Mongol tsustai huuhduud mini ta nariig mini burhan iveenee.

  • sarantsetseg 2020 оны 01 сарын 26 [66.181.161.65]

    tend bgaa oyutanguudiig yaraltai awchrah arga hemjee awah heregtei.

  • Hi 2020 оны 01 сарын 27 [71.13.17.213]

    Haldvar avaagvi bol Avchrah ni zev sh tee avchraad tusgasrlaad bvten hyanaltand bailgaj bolno 30 hvnii ami nas ch gsrn vnetei tegeed ch tend halfvat avaagvi amid hvmvvs amudarch l bgaa hot yag bodit baidliig nvdeer vzeegvi bsij bitgii ingej amia bodotsgoo

  • Зочин 2020 оны 01 сарын 27 [202.179.31.55]

    Бидний л үр хүүхдүүд шүү дээ, авч ирээд шинжилгээ оношлогоо хийгээд болоо ш дээ Хувиа хичээсэн сул дорой зангаа орхичихоо ч элэг нэгт ахан дүүс минь

  • Эрүүл Монгол хүн 2020 оны 01 сарын 27 [139.5.217.63]

    Зүгээрээ та нар наанаа энэ бузар өвчнийг төгс эмчилдэг болтол нь байж байх хэрэгтэй. Эцэг эх элгэн саднаа үхүүлэх гээ юу. Тийм л их эх орондоо хайртай юм бол

  • Зочин 2020 оны 01 сарын 27 [66.181.161.55]

    Хэдхэн хүнээс болж нийт улсаараа сүйрвэл яах болж бна

  • Аагий 2020 оны 01 сарын 27 [103.10.21.58]

    үнэн ш дээ үнэхээр л эх орон эцэг эхдээ очихсон гэсэн энэ хэдэн залуусаа даруй авчирах хэрэгтэй .янз бүрээр энэ хүмүүсээ битгий ад шоо үз тэдэнд ямар ч буруу байхгүй шүү дээ элэг бүтэн байлгах нь хамгийн чухал

  • хөөрхий үрт хүн гэж 2020 оны 01 сарын 27 [202.5.198.22]

    зочин

  • xx 2020 оны 01 сарын 28 [93.103.84.72]

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.