Бээжин: Цагаан сарын баяр угтсан том арга хэмжээнүүдээ цуцаллаа
4
2020/01/24

Коронавирусын халдвар авагсдын тоо ѳнѳѳдѳр /2020.01.23/ 22.15 цагийн байдлаар 634 хүрээд байна. Харин нас барагсдын тоо 17 болж, ойролцоогоор 25 сая хүн карентинд байна. Сингапур, Саудын Араб болон Вьетнам улсуудад анхны тохиолдол бүртгэгдсэн бол ОХУ-д бүртгэгдсэн сэжигтэй тохиолдол коронавирус биш байсан нь нотлогдсон. Тодруулбал, Вьетнамын эрүүл мэндийн яамнаас тул улсад зорчиж байсан Хятадын хоёр иргэнээс коронавирус илэрснийг зарлажээ. Аав хүү хоёроос короновирусийн шинж тэмдэг илэрч өнгөрсөн лхагва гаригт Хо Чи Минь хотын эмнэлэгт хүргэгдэн одоогоор эмчилгээ хийлгэж байна. Энэ хооронд Энэтхэгийн гадаад хэргийн яамнаас мэдэгдэл хийж, Саудын Арабын Жедда хот дах Энэтхэгийн консулын газрын сувилагчаас коронавирус илэрснийг зарлалаа. Тус сувилагчтай хамт ажиллаж байсан сувилагчдыг шинжилгээнд хамруулаад байна. Мөн Парис дахь Хятадын элчингээс Үхань хотоос ирсэн нэгэн эмэгтэй жуулчныг халдвар тарааж болзошгүй гэж үзэн хайж байна гэнэ. Учир нь тэр эмэгтэй нислэгийн үеэр халуурч байсан ч халуун бууруулах эм ууж халуунаа буулган гаалиар нэвтэрсэн байна.

Уг вирусын тархалт хурдацтай байгаа учир Хятадын хэд хэдэн хотод хѳл хорио тогтоож, нийслэл Бээжин хотод Цагаан сарын баярыг угтсан томоохон арга хэмжээнүүдийг цацлах шийдвэр гаргажээ. Үүний дотор жилийн энэ үед жуулчдын хамгийн их зорин очдог Цагаан сарын үзэсгэлэн худалдаа ч мѳн цуцлагдсан байна. Түүнчлэн урлаг, спортын арга хэмжээнүүд, үзвэр үйлчилгээнүүдийг цуцалсан байна.

Коронавирусийн халдвар нь анх Үхань хотын Хуанань далайн гаралтай хүнс, амьтны захаас илэрсэн билээ. Тэгвэл вирусын эх үүсвэр нь тус зах дээр зарагдаж байсан "крайт" тѳрѳл зүйлийн могой байж болзошгүй хэмээн урьдчилан таамаглаж байна. Хятад улсад могойн махыг хоол хүнсэндээ ѳргѳн хэрэглэдэг бѳгѳѳд вирусээр ѳвчилсѳн хүнээс авсан дээжийн генетикийн кодыг тайлж үзэхэд вирус халдаасан байж болзошгүй хамгийн ѳндѳр магадлалтай амьтан нь энэ могой байсан гэнэ. 2002-2003 онд дэлхийн 43 улсад тархаж, 8,000 орчим хүнийг ѳвчлүүлж, 700 гаруй хүний амийг авч одсон SARS вирум сарьсан багваахайнаас хүнд халдварласан байдаг.

Хориотой хот буюу Эзэн хааны ордон ирэх бямба гаригаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хаахаар болжээ. Учир нь олон хүн цугларснаас үүдэн коронавирусийн халдвар тарах аюултай хэмээн үүнээс зайлсхийж байгаа” гэж ордны музейгээс мэдээллээ. Сингапур улс тус улсаас коронавирус илэрснийг албан ёсоор зарлалаа. Өнгөрсөн даваа гаригт тус улсад аялсан Үхань хотын 66 настай оршин суугч нь найман хүний хамт Шангрила Раса Сентоза ресорт дээр ирснийг тус хотын Эрүүл мэндийн яам баталлаа.

Хятад улсад шинээр бүртгэгдсэн тоо нь эргэлзээ төрүүлж байгаа бөгөөд үнэн хэрэгтээ бодит тоо нь хамаагүй өндөр байгаа гэж Их Британийн эрүүл мэндийн яамны нарийн бичгийн дарга мэдэгдлээ. Их Британийн Империал коллежийн хийсэн судалгаагаар зөвхөн Үхань хотод л гэхэд 4 мянга гаруй тохиолдол байгаа хэмээжээ. Хятадын зарим хотуудад амны маскны нѳѳц дуусч, хүмүүс маск авахын тулд урт дараалал үүсгэн зогсч байна.


БНХАУ-ЫН ДӨРВӨН ХОТ ОРЖ, ГАРАХГҮЙ ТУСГААРЛАГДАВ

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод онц байдал зарлаж, цагаан сарын баярыг угтсан томоохон арга хэмжээнүүдээ цуцлах шийдвэр гаргажээ. Хятадын төмөр зам зорчигчдынхоо тасалбарыг буцаан авах тал дээр бүхий л арга хэмжээг авч байна. Үүнтэй холбоотойгоор Бээжин хот цагаан сарын баяраар уламжлан болгон тэмдэглэдэг олон томоохон баяруудаа хориглож байгаагийн дотор сүмийн хөгжөөнт яармаг буюу улаан дэнлүүний баяр, үзэсгэлэн худалдаа зэрэг багтаж байна. Дэлхийн томоохон ухаалаг утас үйлдвэрлэгч Huawei компани ирэх сарын 11-12-ны хооронд Үхань хотоос 600 миллийн зайд байрлах Шиньжинь хотод зохион байгуулагдах арга хэмжээгээ хойшлуулж байгаагаа зарлалаа. Жил болгон уламжлал болгон зохион байгуулагддаг ухаалаг утас хөгжүүлэгчдийн чуулга уулзалт гуравдугаар сар хүртэл хойшилжээ.

Мөн Бээжин, Шиньжин, Гуаньжоу зэрэг их газрын Хятадын томоохон хотуудад амьд амьтан худалдан авч, хүнсэндээ хэрэглэхгүй байхыг анхаарууллаа. Үүнээс гадна Хэбэй мужийн Чиби хотыг тусгаарлах шийдвэр гаргажээ. Үхань хотоос 120 км зайтай байдаг тус хот ойролцоогоор 500 мянган хүн амтай ажээ. Ингэснээр Хэбэй мужийн дөрөв дэх хот ийнхүү тусгаарлагдаж байна.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
4
  • xx 2020 оны 01 сарын 24 [93.103.84.72]

  • Xx 2020 оны 01 сарын 24 [213.162.72.249]

    мэдээлэл өгсөнд баярлалаа.

  • bolovsrolgui setguulch 2020 оны 01 сарын 24 [113.83.192.85]

    baahan hudlaa yum bichihiin . Uhaan hotoos shinzheng 600 miliin gazar ch geh shig .gazriin zurag haraach dee. medee hiij bgaa yum bol yag odoo hutad sait ruu orood medeellee taviach dee. baahan hudlaa yum halit halit olood medee bolgood tavihiin

  • p 2020 оны 01 сарын 25 [73.181.73.133]

    Teneg Hujaa nar shijigiin yum ideed dandaa iim zavaan ovchin delhiigeer neg taraaj bhiin

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.