Нэг гэрийн таван иргэн гэртэйгээ шатаж нас баржээ
2
2020/01/22

Өчигдөр нэг гэрийн 5 хүн гэртэйгээ шатаж нас барсан харамсалтай хэрэг Нийслэлийн СХД-т гарчээ. Тодруулбал тус дүүргийн 33-р хороонд оршин суух иргэн Д-ийн гэр шатаж байгаа талаар дуудлага үүрээр хүлээн авсан байна. Ингээд ОБХ-ийн Гал түймэр унтраах албан хаагчид дуудлагын дагуу очиж галыг 30 мин-д унтраасан байна. 

Харамсалтай нь гэрт байсан 5 иргэн галд нас барсан байна. 57 настай Э, 34 настай Д, 31 настай Э, 10 настай Э, 1 сартай Д нар байжээ. Гал гарсан шалтгааныг тогтоохоор холбогдох байгууллагууд ажиллаж байна.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
2
  • xx 2020 оны 01 сарын 23 [93.103.84.72]

  • ЗОЧИН 2020 оны 01 сарын 24 [202.70.34.98]

    арчаагүй юмнууд нэгийн ч аварч чадаагүй биз дээ

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.