"Бид уучлахгүй" хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэгийг дөнгөж сая баривчиллаа
5
2020/01/21

Хууль зүйн яаманд 600 гаран сая төгрөгөөр тавилга авч, Төрийн нарийн бичгийн дарга нь л гэхэд өрөөгөө 50 гаран сая төгрөгөөр тохижуулсан талаар мэдээлэл сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээлэл болон сошиал орчинд ихээхэн шуугиан тариад байсан юм.

Тэгвэл өнөөдөр "Бид уучлахгүй" хөдөлгөөний хэсэг залуус 50 сая төгрөгөөр тохижуулсан өрөө болон 600 саяын үнэтэй тавилгуудыг үзэх хүсэлт тависан ч яамнаас цагдаагийн хамгаалалт гарган тус хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэгийг хүч хэрэглэн 20 гаран цагдаа баривчлан явлаа.

Баривчлах тушаалыг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өгч биднийг сүрдүүлэн айлгаж, тэмцлийг минь мохоох зорилготой байна гэж "Бид уучлахгүй" хөдөлгөөний залуус ярьж байлаа. Б.Мөнхцэлмэгийг ЧД-ийн цагдаагийн 1-р хэлтэсрүү авч явсан гэлээ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
5
  • Зочин 2020 оны 01 сарын 21 [192.82.75.218]

    Нямдорж хүүтэйгээ цуг зайл

  • xx 2020 оны 01 сарын 21 [212.235.150.2]

  • name 2020 оны 01 сарын 21 [138.128.88.246]

    20zuunii saihan buteel cool goy shvv

  • Xx 2020 оны 01 сарын 21 [213.162.72.249]

    сонирхолтой

  • xx 2020 оны 01 сарын 23 [93.103.84.72]

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.