Насанд хүрээгүй ажилтнаа захирал нь удаа дараалан хүчинддэг байжээ
5
2019/12/26

Бага насны хүүхэд тэр дундаа охидууд бүрэг ичимхий, гэмт этгээдийг бусармаг зүйл хийнэ гэдгийг тооцоолон бодох чадваргүй байдаг учраас золиос болдог. Гэмт этгээдүүд охидыг зарим үед хүч хэрэглэх бус хууран мэхэлж аргандаа оруулах замаар хүслээ гүйцэлдүүлэх нь элбэг байдаг аж.

Нэгэн хэргийн жишээ дурьдвал, амжиргааны төвшин доогуур айлын нэгэн охин ажил хийж мөнгө олох зорилгоор нэгэн газарт очиж хэсэгхэн хугацаанд ажилласан байна. Улмаар тус газрын захирал нь хууран мэхэлж, хүч хэрэглэх, зодох зэрэг олон арга хэрэглэж хүчинддэг байсан нь илэрчээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг массажны газарт ажил хийхээр ирсэн 15 настай охиныг захирал удаа дараа хүчиндсэн байна. Сэжигтэн охиныг удаа дараа хүчирхийлдэг байснаа нуудаг байж. Охин энэ хэргийн талаар ээждээ хэлж, цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр ийнхүү хэрэг ил болсон байна. Уг хэргийг одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст мөрдөн шалгаж байна. Сэжигтэн этгээд болох 35 настай Б.Б г цагдаагийн байгууллагаас саатуулжээ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
5
  • xx 2019 оны 12 сарын 26 [93.103.84.72]

  • Neriig ni il bolgooch. 2019 оны 12 сарын 29 [59.13.5.94]

    Shuud ner ustai ni zarlaach .muu buzar novshiig.

  • Халиун 2020 оны 01 сарын 03 [174.89.53.203]

    Шууд л эинэлэгт хэвтүүлээд засчих дахин ийм булай зүыл хийхгүй амар шүү дээ. Эхгэр нь өөр хүн олно биз дээ

  • 3 2020 оны 01 сарын 19 [46.85.132.229]

    shuud utsga iim hun hog shaaruudiig. emnelegt hebtuulej yambluulaj zasah ch hereg alga. ohin hedii bureg ch gesen eejdee helsen sain yum boloj. Yaduu zuduu amidral huniig ch alah yum da. 15 nastai huuhed Massage hiideg gazart ajilluulna gedeg huuliar horiotoi shu. Huuhed hodolmor erhelej bolohgui gesen huuli mongold baidaggui gej u.

  • zochin 2020 оны 01 сарын 31 [103.229.121.64]

    booviig ni tulwel taarna buzar novsh ooriinhon ohiniig tegwel taarna

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.