Г.Батбаяр: Өмгөөлөгчийн ёсзүйн хэм хэмжээ хэвийн түвшинд байгаа гэж үзнэ
5
2019/12/26

Ноён уулын хэрэг, Дубайн гэрээний асуудал, Б.Хурцын хэрэг,  “Арева”  группын хэрэг гээд олны анхаарал татсан хэргүүдийг өмгөөлж буй Г.Батбаярыг Монголын хуульчдын холбооны энэ сарын 16-ны өдрийн хурлаар  албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдыг дарамтлах хэрэглүүр болгосон, олон нийтийн газар эмэгтэй хүнийг зодож танхайрсан, залилан, луйвар хийсэн зэрэг ёс зүйгүй олон үйлдэлд нь буруутгаж,  хуульчийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь хасах шийдвэрийг гаргасан. Энэ талаар Г.Батбаяр өмгөөлөгчтэй ярилцсныг толилуулая.

-ХУУЛЬЧДЫН ХОЛБООГ ТАТАН БУУЛГАХ АСУУДЛААР ҮХЦ-Д ХАНДАНА-

-Таны өмгөөлөх эрхийг хассан гэсэн мэдээлэл гарсан. Яг юу болов. Ямар үндэслэлээр хасч байгаа юм бэ?

-Энэ сарын 08-ны өдөр УИХ-ын чуулганы хуралдааны үеэр  Ц.Нямдорж сайд “Танхай өмгөөлөгчдөө арга хэмжээ авч чадахгүй бол Хуульчдын холбоог татан буулгах асуудал оруулж ирнэ” гэж ярьж,  дарамт шахалтыг ил тодоор явуулж эхэлсэн. Өмнө нь бас явагддаг л байсан. Өмнө нь Б.Хурцын хэрэг, 17 шүүгчийн хэрэг, Дубайн гэрээний асуудлыг өмгөөлсөнтэй холбоотойгоор тухайн салбарын сайд тааламжгүй харилцаа гаргаж эхэлсэн. Энэ нь сүүлдээ ил цагаандаа гараад,  Хуульчдын холбоонд дарамт шахалт үзүүлсэн. Тэгээд 16-нд Хуульчдын холбооны хуралдаан болоод,  миний эрхийг хасах шийдвэр гаргасан. Би нэг л үндэслэл гаргасан. Хуульчийн эрхзүйн байдлын тухай хуулийн 64.4 гэх заалтын эхний обьектив шинж нь 2017 оны тавдугаар сарын 18-ны өдрийг хүртэл хэрэгжиж байсан.

Юу гэж заасан байдаг вэ гэхээр,  “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг жишиг болгон баримталсан маргаан шийдвэрлэх журмыг дээд зөвлөл баталж, түүгээр хуульчид холбогдох маргааныг шийдвэрлэнэ” гэж заасан. Гэтэл 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хууль хүчингүй болсонтой холбоотойгоор энэ заалт 2017 оны тавдугаар сарын 18-ны өдөр хүчингүй болсон. Гэтэл 2014 онд батлагдсан журмаар надтай холбоотой маргааныг шийдвэрлэнэ гэсэн. Баримталсан хуулийн хэм хэмжээ нь хүчингүй болчихсон, хууль давсан журмаар хэрэг маргааныг  шийдвэрлэнэ гэхээр би дургүйцсэн.

-Хуралд ямар хүмүүс оролцож, таны эрхийг хассан юм бэ?

- Гурван шүүгч, нэг прокурор, нэг өмгөөлөгч хурлын бүрэлдэхүүнд ордог. Шүүгч, прокурор, бид гурав бол шүүн таслах үйл ажиллагаанд гурван талын эрх ашгийг хамгаалж ордог. Гэтэл мэргэжлийн хариуцлагын хороо гэдэг зүйлээр дамжуулан өмгөөлөгчийг дарамтлаад  байна. Өмгөөлөгчийн ёс зүйтэй холбоотой асуудлыг өмгөөлөгч л шийдэх ёстой. Шүүгчийг шүүгч нь шийддэг. Өмгөөлөгчийн ёсзүйн асуулыг шийдэх болоохоор шүүгч, прокурор орж ирээд шийдчихдэг. Миний хувийн эрхзүйн байдлыг шийдвэрлэж байсан хүмүүстэй дараа нь шүүх хурал дээр яаж маргалдах юм бэ. Энэ бол Үндсэн хуульд заасан “Шүүгч хэнээс ч хараат бус байж, зөвхөн хууль дээдлэх зарчмаар хэрэг маргаан шийдвэрлэнэ” гэсэн хууль ёсны үзэл баримтлалтайгаа зохицохгүй болж байна. Үндсэн хуулийн 16-р зүйлд заагдсан хүний эрхийг хамгаалах 18 зүйлийг хамгаалдаг өмгөөлөгч хүний өмгөөлөх эрхэнд халдаж болохгүй. Байж болно гээд Мэргэжлийн хариуцлагын хороо байгуулагдсан байна. Ойлгож байна. Гэхдээ Мэргэжлийн хариуцлагын хороо хүчингүй болчихсон заалт баримталж маргаан шийдвэрлэж болохгүй. Энэ мэтийн процессын маргаанууд болсон.

-Та мэдээж шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа байх тийм үү?

-Хорооны гаргасан дүгнэлтийг хариуцагч эс хүлээн зөвшөөрөх юм бол Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандана. Давж заалдах шатны шүүхэд хандсанаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзэнэ гэсэн заалтын хүрээнд  шийдэгдэнэ. Тогтоол нь гарч ирээгүй байна. Гараад ирэнгүүт нь тогтоолоо аваад маргалдаад явна. Хуульчдын холбоог татан буулгах тухай асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандана. Хуульчдын холбоо зөвхөн хууль дээдлэх зарчмыг баримталж, хуульд захирагдах үүрэгтэй. Монголын хуульчдын холбоо бол Төрийн бус байгууллага. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 4.3-т “Зөвхөн гишүүддээ үйлчилдэг ТББ зөвхөн гишүүдийнхээ эрх ашиг, сонирхлыг хамгаална” гээд заачихсан. Тийм байж яагаад Мэргэжлийн хариуцлагын хороо гэж өөр чиг үүрэгтэй холбооны нэрийн доор гишүүнийхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах үйл ажиллагаа хийдэггүй юм бэ.

-БИ ГУДАМЖИНД ЭМЭГТЭЙ ХҮН ЗОДООГҮЙ-

-Тантай холбоотой яг ямар асуудал, маргаан хэлэлцсэн юм бэ?

-Хоёр маргаан байсан. Нэг нь 2018 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр гэрийнхээ орцонд иргэнтэй маргалдсан. Энэ явцад миний гар,  хөл гэмтсэн. Би идэвхигүй эсэргүүцэл үзүүлсэн. Юм бариад цохивол идэвхитэй эсэргүүцэл. Харин би тэр хүний халдаж байгаа түрэмгийллийн эсрэг ам хэлээрээ л өөрийгөө хамгаалсан. Энэ бол жам ёсны үзэгдэл. Би хуульч байгаагаас үл хамааран эрүүл мэндээрээ хохирч байгаа учраас үзүүлсэн хүний араатанлаг шинж. Сэтгэл санаа цочрон давчдах үедээ гаргасан үйлдэл байна гэдэг сэтгэл судлаачийн дүгнэлт гарчихсан. Үүнийг хурлаар хэлэлцээд зөрчилд тооцоогүй. Тэгсэн хэрнээ 2019 оны гуравдугаар сарын 12-ны өдөр  хотын даргыг шүүмжилж ярьсан яриа чинь ёс зүйн зөрчил гэж шийдсэн. Хотын даргыг гүтгээгүй, доромжлоогүй гэдгийг шалгасан цагдаа, эрх бүхий байгууллагын шийдвэр тогтоол байна.

-Та хотын даргыг юу гэчихсэн юм бэ?

-Хотын даргыг нэг лицензтэй юм байна. Ер нь хэрэг маргаанд орохдоо хууль эрхзүйн орчныг баримтлан бусдыг далайлган сүрдүүлэх байдлаар оролцож болохгүй. Ёс зүйтэй оролцож байх ёстой гэсэн утгатай зүйл л ярьсан.

-Орцонд үүссэн маргаанаар таны гарыг юугаар гэмтээсэн юм бэ. Таны өмгөөллийн ажилтай холбоотой маргаан юм уу?

-Миний гарыг мушгиад, шөрмөс нь тасраад хагалгаа хийлгэсэн. Зүүн гарын савхан яс, зүүн гарын дөрөвдүгээр сарвууны үе няцарсан. Баруун гарын мөр мултарсан. Хүзүү, хоолойнд хөхрөл тогтоогдсон. Зүгээр ахуйн хүрээний маргаан. Би СӨХ-ны дарга хийдэг ухаантай. Тэгээд орцны хаалга хэдэн цагаар нь онгорхой орхиод, паар хөлдөөчихсөн байхаар нь тэр залууд “Юмаа зөөгөөгүй үедээ хаалгаа хаачихаж бай” гэж хэлсэн. Үүний төлөө хоёр метр өндөртэй залуу үсэрч ирээд намайг мөргөсөн. Тэгээд ээж нь, эгч нь, эхнэр нь гээд тавуулаа нийлээд зодохоор нь би “ална тална” гээд орилчихгүй юу даа. Тийм л асуудал болсон.

-Таныг гудамжинд эмэгтэй хүн зодсон гэсэн бичлэг сошиалаар цацагдсан. Тэр асуудлаар эрхийг нь хассан гэж ойлгосон. Тийм явдал ер нь болсон уу?

-Тийм асуудал ерөөсөө болоогүй. Тэр эмэгтэй ч гэсэн энэ хүн Г.Батбаяр биш байна гэж ярьсан. Би цагдаад өгсөн. Цагдаа нар энэ бичлэгийг хуурамч хаягнаас цацсан учраас хэн тавьсан нь олдохгүй байна гэдэг. Энэ асуудлаар ямар ч гомдол, маргаан үүсээгүй. Тэр бичлэг дээр байгаа хүн би биш. “Хатуу мэдээ” гээд хотын дарга С.Амарсайханы талын л цахим хуудсаар тэр бичлэгийг цацсан. Шидсэн чулуу болгон дээр маргалдаад явах хэцүү байдаг.

-Саяхан би хуулийн байгууллагуудын нэгдсэн хэлэлцүүлэгт сууж,  мэдээлэл сонссон юм. Тэнд өмгөөлөгч нарыг юу дуртайгаа хийдэг болсон. Хариуцлага тооцдог субьект байхгүй. Эзэнгүй хүмүүс гэсэн зүйл ярьсан. Та санал нийлэх үү?

-Нийлэхгүй. Хариуцлага тооцдог тогтолцоо ойлгомжтой шүү дээ. Хуульчийн эрхзүйн байдлын тухай хуулийн 64.5.1-т “Үйлчлүүлэгчийн гомдлоор зөрчлийг шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Гудамжинд хүн зодож, бэртээж, гэмтээсэн бол Зөрчийн хууь болон Эрүүгийн хуулиаараа шийтгүүлээд л явна. Мэргэжлийн ур чадвартай маргааныг шүүгч, прокурорын хүсэлтээр шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Ер нь аль ч улс оронд өмгөлөөгчид холбогдох ёс зүйн зөрчлийг дандаа эвлэрүүлж шийдвэрлэдэг.

-МИНИЙ ӨМГӨӨЛЖ БАЙГАА ХЭРГҮҮД Ц.НЯМДОРЖИЙН ХҮСЭЛ ЗОРИГИЙН ЭСРЭГ БАЙДАГ-

-Ц.Нямдорж сайд та хоёрын хооронд ямар асуудал байдаг юм бэ?

-Бид хоёрын хооронд янз бүрийн өс хонзон байхгүй шүү дээ. Миний өмгөөлж байгаа хэргүүд түүний хүсэл зориг, ашиг сонирхлын эсрэг яваад байдаг юм болов уу гэж боддог. Дубайн гэрээний асуудлаар ч тэр Ц.Нямдорж сайд эвгүй байдалд ороод, уурлаад байна билээ. Б.Хурцын хэрэг дээр гэхэд л эрүүдэн шүүгч нарыг шоронд нь явуулах ёстой гээд байгаа хүн. Гэтэл би тэр хүмүүсийг нь өмгөөлөөд яваад байгаа. Мэдээж өмгөөлөгч хүн эсрэг талдаа хэзээ ч таалагдахгүй. Хамгийн муу хүн л болж зогсч байгаа шүү дээ. Гэтэл тэр хүмүүсийн гомдлоор маргаан үүсгээд байх юм бол бид яаж өмгөөллийн үйл ажиллагаа явуулах юм бэ.

-Өмгөөлөгчийн ёс зүй ямар түвшинд байгаа юм бэ. Ер нь өмгөөллийн эрх өгөхдөө шалгалт авдаг юм уу?

-Өмгөөлөгчийн ёсзүйн хэм хэмжээ хэвийн түвшинд байгаа гэж үзнэ. Намайг гудамжинд эмэгтэй хүн алгадсан, иргэнийг доромжилсон гэдэг зүйлээр бүх өмгөөлөгчийн ёс зүйг хамаатуулан ярих гэж байгаа бол энэ өөр. Миний эсрэг ашиг сонирхолтой хүмүүс нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэх мэтчилэн хамаатуулах гэж оролддог. Гэтэл Үндсэн хуулийн 16.14-т “Тухайн этгээдийн гэм буруутай үйлдлийг бусдад нялзаан хэрэглэхийг хориглоно” гэж байгаа. Танай ах хүн зодсон юм чинь чи зоддог л байж таараа гэх байдлаар хүнд хандаж болохгүй л гэсэн үг.

-Өмгөөлөгчид хэвлэлийн хурал байнга хийдэг болсон. Өмгөөлж байгаа хэргээ ярьдаг болчихсон гээд түрүүний дурдсан хэлэлцүүлэг дээр мөн ярьсан?

-Өмгөөлөгчид харьцангуй чөлөөт субьект. Юу мэдээлж, юуг болохгүйг хуулиараа заагаад өгчихсөн байдаг. Нэгэнт шийдвэрлэгдсэн хэргийн талаар мэдээлж болно. Өөрийн үзэл бодол, байр суурийг илэрхийлж болно. Миний үйлчлүүлэгч гэм буруугүй гэж хэлэх эрхтэй. Үндсэн хуулийн 16.16-д “Хүн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй” гэж заасан байдаг биз дээ. Шүүгч, прокуроруудыг мэдээж юм ярихыг хориглодог. Гэтэл үүнийгээ өмгөөлөгч нарт хамаатуулаад байж болохгүй. Үйлчлүүлэгчээ хамгаалаад, энэ хэрэгт гэм буруу байхгүй гэж яагаад ярьж болохгүй гэж. Тэгэнгүүт энэ хэргийнхээ тухай ярьж байна гэдэг. Хэргийн тухай ярина гэдэг өөр хуулиар хамгаалагдаж байдаг. Эрүүгийн хуулийн 21.9-өөр эрүүгийн хэргийн мэдээ баримтыг задруулах юм бол тухайн өмгөөлөгчид эрүүгийн хэрэг үүсээд л явна. Нэг эрх ашгийг нөгөө эрх ашигтай хольж, хутгаж ард түмний тархийг угааж болохгүй.

-Та одоо ямар хэргүүдэд өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байна вэ?

-Ноён уулын хэрэг маргаан дууссан. Одоо ураны хэрэг байна. “Арева”  группын хэргийг өмгөөлж байна. Монголд  атомын цахилгаан станц барих ёстой гэсэн Ерөнхийлөгчийн үзэл баримтлал байгаа. В.В.Путины айлчлалын үеэр үүнийг ярихад танайх хамгийн том ордоо Францад өгчихсөн гэдэг яриа гарсан. Энэ үнэн. “Арева” группт 61 мянган тонны нөөцтэй ордоо өгчихсөн. Энэ орд дээр маргаж байгаа. Энэ ордыг буцаагаад авчих юм бол Атомын цахилгаан станц барих бодит боломжтой болно. Монгол орныг бүхэлд нь цахилгаанаар хангах боломжтой. Мөн 17 шүүгчийн хэрэг дээр шүүгч нарт холбогдох хэрэг хянан шийдвэрлэх маргааныг шийдвэрлэхдээ эрүүдэн шүүсэн байна гэдэг байдлаар өмгөөлж байна. Мөн Б.Хурцын хэрэг. Дубайн гэрээний асуудал байна.

-Дубайн гэрээний хувьд шүүхээс тайлбар хийхдээ гэрээг хүчингүй гэсэн юм биш. Харин гэрээ байгуулах эрх олгосон захиргааны акт хууль бус гэсэн шийдвэр гаргасан гэж тайлбарласан?

-Анх удаа шүүхийн тамгын газраас шүүгчийн гаргасан хүчин төгөлдөр болоогүй байгаа шийдвэрт тайлбар хийсэн үйл явдал болсон. Тэр шүүгчийн шийдвэрийг хэрхэн яаж тайлбарлах нь хэргийн оролцогч нарын асуудал. Тогтоох хэсэг дээр юу гэж бичсэнийг л бид тайлбарласан.

ZALUU.COM

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
5
  • Зочин 2019 оны 12 сарын 26 [203.91.115.54]

    Новшийн амьтан гэдгээ мэддэгүй юм байхдаа!!!. Энэ новшийн амьтан хүн дарамталж байгаа олон бичлэг үзсэн. Хүчгүйд эр бар болсон новшийг нэрлэж хэлэх муу үг олдохгүй байна. Хийсэн үйлийн үр чинь чам шиг новшийг алхам тутамд чинь отож байдаг юм даа. Нүгэл чинь өөрийн чинь нүдээр биш гэхэд үр хүүхэд,гэр бүл ээж аавд чинь онож буух өдөр ирнээ. Чамд ч гэсэн хүний үхэл биш нохойн үхэл ирнэ дээ новш!!!. Олон хүний мууг үзсэн дээ чи!!!.

  • xx 2019 оны 12 сарын 26 [93.103.84.72]

  • dash 2019 оны 12 сарын 27 [68.226.67.57]

    Ene pizda u geed huthaad bna Huuli yrij dalailgaad humuus daramtalj zodoj baigaa bichleguudee chi pizda uzee bizdee hogiin shaar Chi huntei er hun shig uzej chadah uu gulug mine Chamaig BI zodsoor baigaad almaar bna CHINA hymd condom mine

  • Zochin 2019 оны 12 сарын 27 [202.9.40.1]

    Zvgeer l zailaach lalar hoshnogo mine mongol toriin huulid cham shig shar hoshnogo TVs ch hereggvi nymka saidaa naad sugaa hurdan dald oruul fuck hoshnogoooo

  • Монгол 2020 оны 01 сарын 07 [124.158.95.138]

    Манай хуулийн байгууллага үнэхээр ялзарчихсан байгууллага. Өмгөөлөгч нар бол ёстой худлаа мөнгөтэй хүнд яаж л бол яаж худлаа шйидвэр гарган байж тэр хүнийхээ төлөө үхэн хатан тэмцдэг болохоороо хуулийн нэр хүнд асар их унасан. Мөнгөгүй хүн яагаад ч хуулийн өмнө мөхөс. Мөнгөтэй дээдсүүдэд ямар ч хууль үйлчилдэггүй ш дээ. Өмгөөлөгч гэж шал худлаа хүмүүс үнэнч өмгөөлөгч мэдэхгүй л юм байна.

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.