Салхитын ордоос 10-150 саяаар авилга авсан 6 шүүгчдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ
8
2019/12/25

Салхитын ордын маргааныг шийдэхдээ "Ш.Мөнгөншагайг "Жи Фи Эф" компаний 60 хувийн хувьцааг эзэмшигч мөн" гэж тогтоосныхоо төлөө авлигал авсан гэх 6 шүүгч, тэдэнд авлигал зуучилсан өмгөөлөгч, Шүүхийн шинжилгээний төвийн шинжээч,Дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга .... тэргүүтэй 10 гаруй хүний авлигын үйлдлийг АТГ-аас мөрдөн шалгалт явуулж хөдлөшгүйгээр нотолсон.
Хэргийг прокурор хянаад яллах дүгнэлт үйлдэн Шүүхэд шилжүүлжээ.
Салхитын ордоос авлигал авсан хэрэгт холбогдсон 6 шүүгч бол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон, Г.Цагаанцоож, Ц.Амарсайхан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, СХД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сайханцэцэг нар юм.
Шүүгчид Салхитын ордын хэргийг Ш.Мөнгөншагайн талд шийдвэрлэхдээ тус бүртээ 10-150 сая төгрөгийн хахууль авсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.Тэдэнд авлига зуучилсан гол хүн нь Ганц худгийн урьдчилан хорих төвд амиа хорлосон Шүүгч асан Л. Бямбаа байсан билээ.Эдгээр 6 шүүгчээс Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан эмчилгээ хийлгэх нэрээр БНСУ-ыг гэр бүлийн хамт зорьсон ч өнгөрсөн 9-р сараас хойш Монголд ирээгүй. Иймээс уг хэргээс Ц.Амарсайханы хэргийг тусгаарлан, үлдсэн шүүгчдийн авлигын хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Аалзны тор шиг сүлжсэн авлигач шүүгчид энэ хэргийг шударгаар шүүнэ гэдэгт олон нийтийн эргэлзээ бий.. Шүүгчид нь хүртэл авлигажсан энэ гажиг тогтолцоог засахгүйгээр бид Шударга ёсны тухай ярих нь үнэндээ ҮЛГЭР юм

Сэтгүүлч Б.Отгон 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
8
  • Нэргүй 2019 оны 12 сарын 25 [192.82.72.85]

    БУЗАРЫН СДАНУУД БҮГД НОМОО БИЧЭЭД ШОРОНДОО ОРЦГОО

  • ай 2019 оны 12 сарын 25 [203.91.112.130]

    ШҮҮГЧ БҮГД ТАНГАРГА ӨРГӨДӨГ БИЗДЭЭ ТҮҮНД ТӨРИЙН ХАТУУ ШИЙТГЭЛ ХҮЛЭЭНЭ ГЭСЭН ҮГ БАЙДАГ БИЛҮҮ бҮХ ШҮҮГЧДИЙГ ШАЛГАА Ч ШУДАРГА ЗӨНДӨӨ БАЙХ БАЙЛГҮЙ дОРИЛГОЖОВИЙГ АХИН ШҮҮХ

  • иии 2019 оны 12 сарын 25 [192.82.66.172]

    луйварчид нүглээ үүрнээ

  • xx 2019 оны 12 сарын 25 [93.103.84.72]

  • о 2019 оны 12 сарын 26 [103.229.121.218]

    тангаргыг нь сануулж шийтгэ

  • зочин 2019 оны 12 сарын 26 [202.179.24.161]

    бүгд авилгачид, бие биенээ зөв шүүх үү, эргэлзэж байна. Аягүй бол прокурорт буцаах, дахин мөрдөх ч гэх шиг хугацаа хожиж байгаад хөөн хэлэлцэх дуусах биз, энэ муухай тогтолцоо энэ улсыг ийм байдалд оруулсан бүх новшнуудыг үзэн ядаж байна.

  • zochin 2019 оны 12 сарын 26 [202.131.245.218]

    balair buzar hvvrnvvd yuma iim bhad shudarga es hugjil yarih bvr tsaashaa shvv

  • Зочин 2020 оны 01 сарын 10 [202.131.243.186]

    шүүхийхэн өндөр цалинтай дээрээс нь авилгал авна бүхэл бүтэн улс энэ хэдэн хүнийг барьж хориод шүүж чадахгүй байхдаа яахавдээ авсан авилгыг нь хурааж шоронд хатаавал энэ хэрэг багасана

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.