СТА С.Ариунбямбын тоглосон хятад цуврал өнөөдрөөс "Asianbox" сувгаар гарна
2
2019/12/25

Энэ оны хамгийн өндөр үнэлгээтэй хятад цувралуудын нэг “Чан Ан дахь хамгийн урт өдөр” цуврал өнөөдрөөс эхлэн "Asianbox" сувгаар гарна.

Тус цуврал нь 2019 оны зургадугаар сараас цацагдаж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар Япон, Сингапур, Малайз, Вьетнам болон Азийн орнууд, мөн Viki, Amazon зэрэг видео сайтаар Хойд Америкт гараад байгаа юм.

“Чан Ан дахь хамгийн урт өдөр” цувралд Хятадын алдартай олон жүжигчин дүр бүтээснээс гадна СТА, жүжигчин С.Ариунбямба Тангудад эзлэгдсэн Түрэг улсын Ма Гэ Ар гэх дэд даамлын дүрийг бүтээсэн нь онцлог.

Түүнчлэн Оскарын наадамд хоёр удаа нэр дэвшиж байсан, “Гладиатор” киногоороо алдартай Жимон Хонсу боолын худалдаачны дүрд тоглосон аж.

Энэхүү киног өнөөдөр 22:00 цагаас "Asianbox" сувгаар хүлээн авч үзэх боломжтой.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
2
  • xx 2019 оны 12 сарын 25 [93.103.84.72]

  • Онон 2019 оны 12 сарын 26 [64.119.26.116]

    Сайн жүжигчин. Амжилт хүсье. Их гүрний том уран бүтээлд тогложээ.

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.