Согтуу жолооч дуудлагатай явж байсан түргэний машиныг мөргөж саатуулжээ
2
2019/12/25

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өчигдөр /2019.12.24/ нийт 390 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 324-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас долоон хүн гэмтэж бэртсэн байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 27 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:

 

  • Өнөөдөр /2019.12.25/ шөнийн 01.00 цагийн орчим Баянгол дүүргийн 22 дугаар хороо Хасбаатарын гудамж “Анар” дэлгүүрийн урд замд Honda Fit маркийн автомашины жолооч Б /20 нас, эрэгтэй/ нь согтууруулах ундаа тээврийн хэрэгсэл жолоодож “Нийслэлийн түргэн тусламжийн төв”-ийн Hyundai Starex автомашинтай мөргөлдсөн осол бүртгэгдсэн байна.

Түргэн тусламжийн автомашин дуудлагад явж байсан аж. Согтуу жолоочоос болж хүний амь нас, эрүүл мэнд хохирох цаашлаад бусдын амьд явах эрх зөрчигдөх ноцтой үр дагавартай тул согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. 

Нийслэлийн иргэдэд эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэх түргэн тусламжийн нэг автомашин эвдрэл гэмтлийн улмаас тодорхой хугацаанд үйлчилгээнд гарч чадахгүй нөхцөл байдал бий болж байна. Ухамсаргүй согтуу жолоочийн тэнэг үйлдлээс болж иргэд бидний эрх ашиг хохирох учиргүй.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
2
  • Xx 2019 оны 12 сарын 25 [213.162.72.161]

    Asdэмгэнэлт! m

  • xx 2019 оны 12 сарын 25 [93.103.84.72]

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.