Спортод амжилт гаргаж Бөртэ-Чонын эзэн болсон жүжигчин Өскө
4
2019/12/20

Олон нийтэд хөгжилтэй, инээдмийн дүрүүдээрээ танил болсон жүжигчин Өөскө сүүлийн хэдэн жил спорт өмсгөлтэй мэргэжлийн тамирчны дүрээр нэр алдраа цуурайтуулж яваа билээ. Тэрээр одоогоос дөрвөн жилийн өмнө анх Жюү жицү гэх энэхүү спорттой танилцаж, түүнээс хойш тасралтгүй хичээллэж бэлтгэл хийж байгаа аж. “Ulaanbaatar International Pro” жюү жицүгийн олон улсын тэмцээн Монгол Улсад хоёр дахь удаагаа болоход АНУ, Унгар, БНХАУ, БНСУ, Япон, Монгол зэрэг есөн орны 400 гаруй тамирчид өрсөлдөхөд Өскө түрүүлж, дэлхийн аваргын тэмцээнийг зорьж амжилттай оролцоод ирсэн удаатай. Тэгвэл тэр хэд хоногийн өмнө болж өнгөрсөн спортын шилдэгүүдийг тодруулах Бөртэ-Чоно-2019 наадамд түүний Жиү жицү бөхийн “Гаруда” клуб шилдэг клубээр шалгарч Бөртэ Чонын эзэн болсон юм. Тэнд байсан үзэгчид хийгээд хөтлөгч нар Өскөд тусгайлан баяр хүргэж байлаа.

 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
4
  • Зочин 2019 оны 12 сарын 20 [202.170.67.56]

    Уучлаарай зурагнаас чинь нэг зураг аваад мэдээлэл оруулчий их гоё мэдээлэл байна

  • Xx 2019 оны 12 сарын 20 [213.162.72.133]

    гоё хэлжээ

  • xx 2019 оны 12 сарын 21 [93.103.84.72]

  • ji 2019 оны 12 сарын 25 [103.26.195.186]

    avgaigaa zoddog archaagui er de chaavaas,eriin orontsog

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.