Монголын хүчтэн эмэгтэй М.Анхцэцэгийн баярт үдшийнх нь гангараа
9
2019/12/19

Энэ оны Монголын шилдгийн шилдэг эмэгтэй тамирчнаар ОУХМ М.Анхцэцэг тодорсон билээ. Тэрээр уг баярт өдрөөрөө Монгол дээлээрээ гангарчээ. Эгэл даруу эгэлгүй хүчтэн эмэгтэй маань энэ үдшийн хамгийн үзэсгэлэнт нь байсан юм. М.Анхцэцэг нь Өнгөрсөн жил үрийн зулай үнэрлэсэн тэрбээр энэ оны дөрөвдүгээр сараас бэлтгэлээ хийж эхэлсэн. Улмаар насанд хүрэгчдийн Азийн дэд аварга болж, ДАШТ-ээс хоёр дахь хүрэл медалиа хүртсэн юм. Тэрээр хэлэхдээ   “Спорт гэдэг асар их хүч хөдөлмөрөөр бүтдэг. Энэ бол нэг хүний амжилт биш. Үүний ард байгаа Монголын хүндийг өргөлтийн холбоонд зүтгэсэн үеийн үеийн зүтгэлтнүүд, дасгалжуулагчид, тамирчид, ивээн тэтгэгчдийн шагнал юм шүү. Ц.Хосбаяр багшдаа, намайг өсгөж хүмүүжүүлсэн аав, ээждээ, ханьдаа баярлалаа.

Би “Бөртэ чоно” шагналыг дөрөв дэх удаагаа хүртлээ. Өнгөрсөн жил үрийн зулай үнэрлээд өнжсөн. Хэдхэн хоногийн өмнө аав, ээж хоёр минь надад “2018 онд миний охин амьдралынхаа хамгийн том “Бөртэ чоно”-ыг хүртсэн юм шүү” гэсэн. Та нартаа баярлалаа. Долоо хоногийн дараа Дэлхийн цомын тэмцээнд оролцоно. Намайг шилдгийн шилдэг тамирчнаар тодруулсан Монголын спортын сэтгүүлчиддээ баярлалаа. Токиогийн олимпын эрх авахын төлөө хичээнэ” хэмээн хэлсэн нь олны сэтгэлийг ихэд хөдөлгөсөн юм.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
9
  • сайхан 2019 оны 12 сарын 19 [202.21.108.148]

    Сайхан эмэгтэй сайн тамирчин сайн ээж хань, маш олон сайхан тамирчин хүчтэй үрс төрүүлэн хүмүүжүүлж монгол түмнээ баярлуулахыг хүсэн ерөөе

  • s 2019 оны 12 сарын 19 [66.181.168.8]

    ёстой сайхан охин

  • Zochin 2019 оны 12 сарын 19 [80.187.81.181]

    Goyo bna. Amjilt husye!

  • Зочин 2019 оны 12 сарын 19 [202.70.34.130]

    Баяр хүргэе. Анхцэцэгт болон багшид нь гавъяат цол өгөхгүй байгааг гайхаад байгаа юм. Монголын хүндийн өргөлтийн спортын түүхэнд Дэлхийн аваргаас 2 удаа медаль авлаа. Олимпын өмнө цолыг нь өгөөд сэтгэл санаагаар дэмжээд өгмөөр юм. Эсвэл өгөхгүй жаахан шарыг нь хөтөлгөж хурцлаад олимпд медаль авахуулах гээд байна уу

  • Zochin 2019 оны 12 сарын 19 [80.187.85.151]

    Mongolin ard tumen urgelj chamaig demjineeee. Sain tamirchin; saihan emegtei; sain eej shuu. Amjilt husye!

  • xx 2019 оны 12 сарын 20 [93.103.84.72]

  • Zochin 2019 оны 12 сарын 21 [192.82.74.23]

    Nuhur n bas saihan jujigchin bdg uym bilee. Ulger jishee saihan hos shu!

  • Сэтгэл байнөө 2019 оны 12 сарын 22 [103.229.120.128]

    Нөхөр энэ сайхан охинийг нэгл гоё сайхан хувцаслаад өгчихгүйл юмдаа!

    ! 2019 оны 12 сарын 23 [202.55.188.37]

    Dandaa l materiallag um yarina Naad tarhi tolgoigoo tseneglee

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.