Дуучин Укагийн шинэ жилийн үдшийн гоёл

Moderator
2019/12/17

Шинэ оноо угтсан баярын өдрүүд үргэлжилсээр... Жил бүрийн шинэ жилээр уран бүтээлчдийн шинэ жил эрт эхэлдэг билээ. Аливаа албан байгууллага, ААН-ийн шинэ жилд хүрэлцэн ирэх олны танил бүсгүйчүүдийн шинэ жилийн гоёлын даашинзтай хэн бүхний анхаарлын төвд байдаг.

Монголын рок попын ертөнцөд өөрийн өнгө төрхийг бүрдуулсэн дуучин бол “Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаяр буюу Ука. Дуучин Ука рок попынхны дунд алтан шаргал, хамгийн тод өнгө. Гал цогтой, гандан бууршгүй Ука сүүлийн жилүүдэд улам ч тодорсоор байгаа юм.
Саяхан тэр нэгэн арга хэмжээнд оролцох үеэрээ манай дуранд өртсөн нь энэ. Тэр энэ үдэш мөрөө гаргасан хар даашинз, урт хар бээлийгээр гангарчээ.