МАХН-ын гишүүд дэмжигчдийн тэмцэл ширүүссээр


Манай сайтын сурвалжлах баг дөнгөж сая II эмнэлгийн гадаа ажиллаад ирлээ. Эх сурвалжийн мэдээлснээр МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал улам дордож байна. Хуурай өлсгөлөнг жирийн иргэн 6 хоног л тэсдэг ч тэрээр хэдийнэ 8 хоноод байна. Намын даргаа суллахыг шаардсан, түүнд “албадан” гэх тодотголтой бүхий л үйлдлийг хийхийг эсэргүүцсэн түүний намын гишүүд дэмжигчид лоозон барин тэмцсээр байна. Зарим хэсэг нь Хэлмэгдэгсдийн Хөшөөний хажууд өлсгөлөнгөө үргэлжлүүлсээр байгаа. Тэгэхээр Н.Энхбаярын гэрийнхэн хэрхэн санаа зовниж байгаа нь ойлгомжтой. 20.00 цагийн байдлаар II эмнэлгийн гадаа нөхцөл байдал ямар байгааг харуулъя.