Г. Хонгорзул энд явна

Moderator
2019/07/24

Олны анхааралд тэр болгон өртөөд байдаггүй даруухан бүсгүй маань Дэлхийн олон орны гоо бүсгүйчүүдтэй мөр зэрэгцэн алхаж, Монголоос анх удаа “Дэлхийн мисс” тэмцээнд оролцож байсан нь Г.Хонгорзул билээ. “Miss World Mongolia-2005” тэмцээнд түрүүлэн дэлхийд Монголын гоо үзэсгэлэнг анхлан харуулсан тэрээр саяхан манай папараццид буулаа. Загварын тайзнаас буугаад олон жил болсон ч түүний гоо үзэсгэлэн хэвээрээ ажээ. Өдгөө хоёр хүүхдийн ээж тэрбээр анагаах ухааны чиглэлээр нэлээд хэдэн жил сурч боловсорон улсын эмнэлэгт эмчээр ажиллах болсоор удаж байгаа юм.