paparazzi.mn
УВС НУУР, ДЭЛГЭР МӨРӨНД АМАРЧ ЯВСАН ИРГЭД ЖИВЖЭЭ
3
2019/07/22

Увс аймгийн Давст сумын Хандгайт баг, аймгийн төвөөс зүүн урд зүгт 30 км-т Увс нууранд дөрвөн хүн сэлж байгаад нэг нь живсэн хэрэг гарчээ. Тодруулбал, Увс аймгийн Улаангом сумын харъяат, 37 настай, эрэгтэй иргэн О живж амиа алдсан байна. Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн "Өндөр эрэг" гэдэг газар, тус аймгийн төвөөс баруун зүгт 5 км-т дөрвөн хүн зугаалж байснаас тус сумын Үерт багийн харъяат, 21 настай, эрэгтэй, иргэн М Дэлгэр мөрний усанд живжээ. Иймд холбогдох байгууллагаас иргэддээ аялал, зугаалгаар явахдаа анхаарал болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
3
  • Mip 2019 оны 07 сарын 22 [193.83.136.201]

    баярлалаа

  • Batjargal 2019 оны 07 сарын 23 [185.183.106.121]

    эмгэнэлт явдал

  • лл 2019 оны 07 сарын 30 [192.82.66.172]

    бгбю у э ш х б э

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.