Дуучин Ариунаа үнэхээр тодоос тод гялалзлаа

Admin
Өчигдөр 10 цаг 21 минут

Никитон хамтлагын гитарчин Д.Өлзий-Оршихын тоглолтын гол цөм тайзыг эзэгнэсэн бүтээл нь дуучин Ариунаагийн “Чи минь” хэмээх дуу л байлаа. Урлагийн тайзнаасаа түрхэн зуур холдсон энэ хатагтай эргэж ирэхдээ дуучин Ариунаа гэж хэн бэ? Гэдгийг жинхэнэ мэдрүүлсэн юм. Цасан цагаан хуримийн даашинзаар гангарч, уянгалаг агаад намуухан, эрч хүчтэй дуулах энэ хатагтай тэр үдэш үнэхээр гялалзах од нь байж чадсан Хүрэлцэн ирсэн зочид бүгдээрээ түүний дууг даган дуулж, дахин дуулуулах нижгэнэсэн алга ташилтаар түүнийг тайзнаас буулгасан юм.