paparazzi.mn
Хүлээлт үүсгээд байсан “Дундын бүсгүй” шоу драм өнөөдрөөс үзэгчдийн хүртээл болно
2
2018/09/07

Өнөөдрөөс эхлэн энэ сарын -23 ныг дуустал  "Мөрөөдлийн театр"-ын хамт олон "Дундын бүсгүй", "Ичгүүргүй хос"жүжгүүдийг нэг тайзан дээр тоглох гэж байна. Харин үзэгч та нэг жүжгийн тасалбараар хоёр жүжиг үзээд зогсохгүй нэг тайзнаа олон дүрийг харах боломжтой учраас уйдах зав өгөхгүй гэнэ  шүү. " Дундын бүсгүй" жүжгийн найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар ажиллаж, бүжиг дэглээчээр СТА  Ган-Очир тус тус ажилласан бол  "Ичгүүргүй хос"  жүжгийг МУУГЗ Н.Ганхуягийн орчуулснаар тайзнаа тоглогдох гэж байгаа аж.  Тус хоёр жүжиг нь Швед болон Оросын зохиол бөгөөд монголын нийгмийн болж бүтэхгүй байгаа зүйлийг хөндсөн учраас цаг үеэ мэдэрсэн уран бүтээл боллоо хэмээн уран бүтээлчид үзэж байгаа гэсэн шүү.Мөн тус жүжиг нь насанд хүрэгчдэд зориулсан учраас бага насны хүүхэдгүй ирэхийг анхаарууллаа. Нээлтийн тоглолтын тасалбар цөөхөн үлдсэн тул та яараарай.

Өнөөдөр 19 цагт МҮЭСТО-нд яг цагтаа эхэлнэ.

Холбоо барих утас: 89699910,91936767,70118467

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
2
  • Oyun 2018 оны 09 сарын 07 [202.180.218.37]

    ene neg muuhai ys surtahuungui aldarmaa gej huuhniig yah gej kino jujigt togluuldag bnaa? baliar zerleg iim ymnuudiig yamarch carier gui bolgoh heregtei sh huuhduud zerlegtej boldog tegeel ongordog gsn setgehui uldeej bna shd

  • Uugii 2018 оны 09 сарын 07 [161.202.44.89]

    Tuyag shaadag l baisan. Mongo amlahad yamar ch asuudalguishd. Ochij uznee. Duu shuu yostoi saihan orildogdoo.

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.