Японы акита үүлдрийн нохойны холбооноос их аварга Асашёорюүд цэвэр үүлдрийн акита нохойг бэлэглэсэн тухай мэдээлэл наадмын өдрүүдэд цацагдаж байсан билээ. Тус холбоо акита нохойг хамгаалах, цэврээр нь хадгалан үлдээхийн төлөө ажилладаг бөгөөд Япон, Монгол хоёр орны найрамдал, хамтын ажиллагаанд үнэлж баршгүй их хувь нэмэр оруулсан Аса аваргад акита нохойн гөлөг бэлэглэсэн юм. Түүний гөлөгний нэр Масао. 2 сартай Масао Монголд анх ирэхдээ шууд баяр наадмын уяачдын гал дээр зочилж, монгол ахуйтай танилцаж байсан. Тэгвэл сар гаруй хугацааны дараа Масао ийм том болжээ. Сонирхуулахад Аса аваргын Масао бол Японы акита нохойны холбооноос Пёнчан олимпийн аварга, уран гулгалтын тамирчин Загитовад бэлэглэсэн Масарү нохойны дүү юм байна.
News Paparazzi : Өнөөдрөөс эхлэн цахилгаан бараа, ТҮЦ, цанын бааз болон тавилгын дэлгүүрүүдийн үйл ажиллагааг нээлээ
News Paparazzi : Сар шинийн барилдаан болох уу?
САЙХАН МЭДЭЭ : Аймгуудад халдварын голомт бүрэн хумигдаж дууссан гэж ойлгож болно
Шуурхай : Өнөөдөр таван тохиолдол нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 1517 боллоо
News Paparazzi : Оддын үсчин Одонгоо онлайн сургалт явуулна
ШУУРХАЙ : ЗАВХАН АЙМАГ ИРГЭДЭЭ 1 САРЫН 19, 20-НЫ ӨДРҮҮДЭД ТАТАН АВНА
News Paparazzi : Ирэх даваа гарагаас үсчин, ТҮЦ, барааны захууд нээгдэх үү