paparazzi.mn
Хэнтийн нөхөн сонгуулиар маргаан үүсчээ
0
2018/07/24

УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах,санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын 62 дугаар тогтоол Үндсэн хууль зөрсөн хэмээн Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүссэн талаар өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл уг маргааныг  Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон Монгол Улсын иргэдийн сонгогдох эрхийг зөрчсөн хэмээн  нэр бүхий гурван иргэн Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан байна.

УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэхээр тов зарлаж, санал авах ажиллагааг 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр явуулахаар тогтоосон.  

Үндсэндээ бол Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглодог. Төрийн албан хаагч сонгууль болох жилийн нэгдүгээр сард ажлаа хүлээлгэж өгсөн байх ёстойг хуульчилсан. Гэтэл 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд төрийн албан хаагчид нэр дэвших эрх үүсэхгүй хуулийн зөрчил гарсан учир нэр бүхий гурван иргэн Цэцэд хандсан байна.   

Түүнчлэн Сонгуулийн тухай хуулийн 41.1 ,41.2 дахь заалтууд буюу зардлын дээд хэмжээг санал авах өдрөөс 120-иос доошгүй хоногийн өмнө тогтооно гэсэн заалтыг зөрчсөн гэж маргажээ.

Нэгэнт хууль зөрчсөн учир Үндсэн хуулийн цэц ч маргаан үүсгэх боломжтой хэмээн хэлэлцэж эхэлсэн байна. Энэхүү эргэлзээг Цэц хуулиараа сарын дотор тайлах учиртай. Хэрэв хууль зөрчсөн хэмээн гомдол гаргасан гурван иргэний талд шийдвэр гарвал ирэх 10 дугаар сард болох товтой нөхөн сонгууль хойшлож 2019 оны 06 дугаар сард болох юм. 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.