paparazzi.mn
Мягмарцог Эрдэнцогт
1
2018/07/24

Энэ зургийг хараад нэг гунигтай түүх санаанд орчихлоо. Нутгийг нь хэлээд яахав. Хөдөө зурганд явж байгаад нэг залуутай танилцлаа. Тэр бидэнд их сайрхаж энэ түүхийг ярьсан юм. Хоёр залуу баавгайнд явжээ. Гэтэл яг энэ шиг нэг эвш гурван бамбарууштайгаа гараад иржээ. Буудах гэтэл эх нь зугтаад гурван бамбарууш модонд авирчээ. Мань хоёр эхийг нь ирэхээр буудах гээд баахан хүлээжээ. Гэтэл нөгөө найз нь баавгай алж үзмээр санагдаад нэг бамбаруушийг нь буудсан гэнэ. Хэсэг байсны дараа нөгөөх нь барьцаад бас нэг бамбаруушийг бууджээ. Тэгээд эхийг нь ирэхгүй болохоор үлдсэн ганц бамбаруушийг барьж аваад явжээ. Хотод бамбарууш үнэ хүрнэ гээд үүрэвчинд хийж үүрээд хот орсон байна. Хотод найзуудтайгаа уулзаж хэд хоног архидсан гэнэ. Гэтэл нөгөө бамбарууш үүргэвчиндээ багтахгүй болж ирсэн гэнэ. Адаг сүүлд нь Нарантуул орж нохой зардаг нэг эгчид архины мөнгөнөөс өгч санаа амарсан гэж хээв нэг ярьж билээ. Энэ түүхийг сонссон бидний хэдэн нөхөд үг хэлэх гээд ч дуу гаралгүй хэсэг суусан даа...

Content


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • b 2018 оны 07 сарын 24 [66.181.168.8]

    tiim setgeltei ulsiin amidral hezee ch uudluhgui

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.