Жүжигчин А.Гэрэлцэцэгийн экс амраг ээлжит хайртайгаа учрав уу...


Хэсэг хугацаанд жүжигчин А.Гэрэлцэцэгтэй амрагийн холбоотой явсан загвар өмсөгч Т.Энхтүвшин гэх залууг уншигчид андахаа больсон болов уу. А.Гэрэлцэцэгтэй нэрд холбогдож олноо алдарших болсон энэ залуу анх мисс Ю.Балжидмаатай хайр сэтгэлийн холбоотой байсан гэдэг. Түүний эрлийздүү ширүүн төрх нь олны харцыг эрхгүй татдаг. Т.Энхтүвшингийн хувьд “Asian best model”, “Best photogenic” модель шагналыг хүртэж байсан чадварлаг залуу. Сингапурын дэлхийд долоон салбартай загварын агентлагт ажиллах гэрээ хийхийн зэрэгцээ  Монгол улсаа төлөөлөн "Mister ocean-Mister world 2017" тэмцээнд дэлхийн 100 гаруй орны залуустай өрсөлдөж байсан түүхтэй. Ийн монголын загварын ертөнцөд амжилттай яваа залуу ээлжит амрагтайгаа учирсан гэх олны яриа газар авч байна. Учир нь тэр саяхан нэгэн бүсгүйд зориулж 999 сарнай бэлэглэжээ.