paparazzi.mn
УИХ-ын гишүүн Ч.Улаан, Сү.Батболд нар гарын үсгээ зурах уу
0
2017/09/05

УИХ дахь МАН-ын бүлгийн 31  гишүүн Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах саналд гарын үсэг зураад байгаа. Тус намыхан энэ асуудлаа цэгцлэх гэж Удирдах зөвлөлийн хурлаа хуралдуулсан ч тусыг эс олно гэдгийг гарын үсэг зурсан гишүүд хэлж байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Намын удирдах зөвлөлийн шийдвэр гарын үсэг зурсан гишүүдийн үйлдлийг таслан зогсоох чиглэлээр гарсан гэж сонссон. Гэхдээ намын удирдах зөвлөлийн шийдвэр гарлаа гээд уих-ын гишүүний хуулиар өөрт олгогдсон бүрэн эрхэд халдах, өөрөөр хэлбэл засгийн газрыг  огцруулахаар санал нэгдсэн гишүүдийн байр суурийг өөрчлөх боломжгүй" хэмээсэн. Мөн тэрбээр "Засгийн газрыг огцруулах нь зөв хэмээн гарын үсгээ зурсан гишүүдээс буцсан нэг ч гишүүн байхгүй. Өнөөдөр миний ойлгож байгаагаар нэмж хоёр гишүүн уг албан бичигт нэмж гарын үсэг зурах төлөвтэй байна. Чухам хэн гэдгийг өөрсдөө мэдээлэх байх. Манай бүлэг нийт 65 гишүүнтэй. Үүнээс гарын үсэг зурсан гишүүдийн тоо 33 гишүүн болж байгаа учир олонхи болно гэж харж байна" гэж мэдэгдсэн. Тэгвэл үдээс өмнө УИХ-ын гишүүн Ч.Улаан Засгийг огцруулах бичигт гарын үсэг зурахаа мэдэгдсэн гэх мэдээлэл байна. Мөн өчигдөр хуралдсан МАН-ын Удирдах зөвлөл, бүлгийн хурлын үеэр Сү.Батболд 31 гишүүнийг дэмжинэ гэсэн байх суурьтай байгаагаа илэрхийлсэн сураг бас байна. 

 

PAPARATSI.MN

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.