paparazzi.mn
Шилэн Цогоо Асашёрюу аваргад шилэн “зулгуйджээ”
0
2016/11/01

Ихэнхи хүмүүс нууж “долоодог”. Харин ЗТ-ийн дэд сайд Шилэн Цогоо гуай шилэн нэрэндээ тааруулан тал засалтаа ч шилэн хийдэг болжээ. Тэрээр аварга Асшёорюүгийн ямар нэгэн гуйлт эсвэл хүсэлтийг зохицуулж өгчээ. Зохицуулалтын дагуу Эрдэнэбаатар гэдэг мундаг том дарга аварга руу ярих агаад ингэснээр Чингис хаан нисэх буудлаар үйлчлүүлэхэд үүсэн саад тээг нь арилах аж.

 

Уг нь аваргад ямар ч байгууллага тэр тусмаа үйлчилгээний газрууд дуртайяа үйлчилмээр санагдах юм. Харин нисэх буудалд ямар саад үүссэн юм бол...  Төрийн албанд орсон хүн тэр тусмаа дэд сайдтан төрийн ажлаа л хийх хэрэгтэй. Энэ мэтээр нэртэй алдартай хүмүүсийн өмнөөс зохицуулалт хийгээд явбал ардах ажил нь хэцүүдэх байх. Гэхдээ Шилэн Цогоод зулгуйдах цаг гарч байгаа нь дэд сайдад угаасаа хийх ажил байдаггүй, зав ихтэйг харуулж байна.

 

 

 
 
НУУЦ.мн
Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.