paparazzi.mn
11 настай охиныг хүчиндэхийг завдаад, баригдахгүйн тулд амьдаар нь шатаажээ
0
2013/08/09

11 настай энэтхэг охиныг хүчирхийлэхийг завдсан эр өөрийг нь хожим таниад бариад өгчих вий гэж айсандаа түүнийг амьдаар нь шатаасан аймшигт хэрэг Энэтхэгт гарлаа. Охин Калькутт хотын эмнэлэгт хүргэгдээд өвчнөө даалгүй нас барсан байна.

 

Хүчирхийлэгч охин руу гэрийнх нь ойролцоо халджээ. Гэвч охин өөдөөс нь эсэргүүцэл үзүүлж чадсан байна. Талийгаач охины ар гэрийнхэний үзэж буйгаар гаж донтон эр өөрийг нь таньж, цагдаад барьж өгөхөөс айсандаа түүн рүү керосин цацаад шатаасан бололтой. 

 

Цагдаа нар энэ хэрэгт нутгийн нэгэн эрийг сэжиглэн баривчлаад байгаа бөгөөд одоогоор байцааж байгаа юм байна. Өнгөрсөн оны 12 дугаар сард Энэтхэгт автобусанд хүчирхийлж, амиа алдсан 23 настай оюутан охины хэргээс болж олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал гарсан билээ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.