paparazzi.mn
Ц.Анандбазарын хүүг зэрлэгээр хөнөөжээ
0
2013/08/09

“Сод Монгол” группын захирал Ц.Анандбазарын хүү өнгөрсөн шөнө бусдын гарт амиа алдсан харамсалтай хэргийн талаар бид мэдээлсэн.


Хэний хүү гэдэгтээ бус хүн амины онц ноцтой хэргийг насанд хүрээгүй хүүхэд үйлдсэн гэдэг утгаар нь нийгэмд сэрэмжлүүлэг болгон уг мэдээллийн мөрөөр орсноо энд онцлоё.
Талийгаач Ц нь дотны найз Б.Б-д унадаг дугуйгаа гурван сая төгрөгөөр зарсан аж.


Мэдээж барагтай айлын хүү гурван сая төгрөгийн үнэтэй унадаг дугуй унахгүй бас худалдаж авахгүй гэдэг нь ойлгомжтой.


Найзууд хоорондоо тохиролцсон наймаагаа нэг мөр дуусгаагүй, тооцоогоо увуулж цувуулан хийж байсан гэнэ.


Ингээд талийгаач Ц үлдсэн мөнгөө авъя хэмээн Б.Б хэлсэн нь муудалцахад хүргэж, түүнийг хөнөөх шалтгаан болсон байна.


Б.Б Ц-гийн цээжин тус газар нь гурван удаа хутгалж, цус их алдаснаас эмнэлгийн тусламж авч чадалгүй газар дээрээ амьсгал хураасан талаар эх сурвалж мэдээллээ.


Сэжигтэн Б.Б-ыг Хорих 461 дүгээр ангид саатуулан мэдүүлэг, тайлбар аваад байгаа аж.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.