paparazzi.mn
Мисс Ариунзул, одоо яах бол?
0
2013/08/08

Охидын шүтээн болсон дуучин Б.Амархүүтэй үерхэж, фэнүүдийнх нь атаархлыг төрүүлж явсан мисс, загвар өмсөгч О.Ариунзул дотно харилцаандаа цэг тавиад удаагүй байгаа. Түүнийг титэм зүүгээд зангаа хувиргасан гэх нэгэн байхад, зарим хүмүүс “Хартай найз залуу нь зодсоор байгаад хашраачихсан” хэмээн ярьж эхэлсэн. Үнэндээ томоохон арга хэмжээнд ихэд дотно хөтлөлцөн ирж, дуучин залуугийн тоглолтын тайзан дээр хамтдаа гарч байсан О.Ариунзул сүүлийн үед нэлээд тавгүй байгаа нь үнэн гэлцдэг.Тэгвэл хосууд бүр мөсөн салж, дуучин Амархүү ч ээлжит дурлалын эзнээ олонд танилцуулсан. Хамгийн гол манай урлагийнхан барууны хэв маягийг хэт дуурайж, нэг нэгэнтэй үерхэх болжээ. Амархүү жүжигчин Золоо гэх өмнө нь нөхрөөсөө салж байсан бүсгүйг согосон нь олон хүнийг алмайруулаад байна. Хамгийн гол нь Амархүүгийн энэ үйлдэлийн хариуд Ариунзул бүсгүй яах бол?

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.