paparazzi.mn
Дуучин Номинжин өөртөө Номи Катер хэмээх нэрийг хайрлажээ
0
2013/08/07

Уран бүтээлч сэтгэлгээ, хөдөлмөрч чанараараа үеийнхэндээ үлгэр дууриал болсон дуучин К.Номинжинг дуучин Болдтой хамтран дуулсан “Хэзээ” дуугаар нь олон хүн таньдаг. Тэрбээр 17 настайгаасаа эхлэн Лос-Анжелест амьдрах болсон. Түүнчлэн алдарт жааз дуучин Паулетт Мак Уильямс, мөн кино жүжгийн багш нартай ажиллаж зөвхөн дуучин, дуу зохиогч гэлтгүй тайзны урлагийн бусад төрөлд суралцсан нэгэн. Тэгвэл шинэ дүр төрхтэйгөөр уран бүтээлээ эхлүүлсэн К.Номинжин нэрээ сольжээ. Тэрбээр Номи Катер нэрээр уран бүтээлээ хүргэхээр болсон байна. Түүнчлэн фэнүүддээ зориулан өөрийн цахим хуудсаар дамжуулан өмнө нь хэнд ч сонсогдож байгаагүй “Rose” нэртэй уран бүтээлээ хүргэжээ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.