paparazzi.mn
А.Сүхбат аварга залуу эхнэртээ “4D” фитнесс бэлэглэжээ
0
2013/08/06

Даян аварга А.Сүхбат зодог тайлснаасаа хойш хувийн бизнестээ анхаарч эхэлсний зэрэгцээ намын батлах өвөртлөн улс төрийн карьер хөөхөөр шийдсэн их аварга маань сүүлийн үед хийж бүтээсэн зүйлээсээ илүүтэй хүүхэн шуухантай орооцолдсон асуудлаар хэвлэлийн баатар болоод байгаа.

 

Өдгөө гурав дахь амьдралаа зохиож буй түүний эхнэрээр “Тайхар” клубын багш, тамирчин Н.Гарамханд тодорсон бөгөөд хоёр дахь хүүхдээ төрүүлэхээр сэтгэл догдлон суугаа. Арав гаруй насаар дүү эхнэр нь өдгөө долоо дахь хүүхдийг нь тэврүүлэх гэж байгаа энэ үед тэрбээр “4D” нэртэй фитнесс клуб бэлэглэжээ. Багаасаа спортоор хичээллэж, улсын чанартай томоохон тэмцээнүүдэд гимнастикийн төрлөөр аваргалж явсан Н.Гарамханд ч аваргын бэлгий чанартай сургалт, таатай орчин бүхий фитнесс клуб болгохоор төлөвлөсөн гэнэ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.