paparazzi.mn
С.Баяр дөрвөн жилийн дараа улс төрд эргэн ирлээ
0
2013/08/06

Ардын намын дарга асан С.Баяр намынхаа Бага хуралд оролцохоор хүрэлцэн ирлээ. Тэрбээр эх орондоо ирээд удаагүй байгаа гэнэ.

Энэ удаагийн Ардын намын Бага хурал нэлээд ширүүхэн, шинэчлэл хийх хүрээнд болохоор төлөвлөж буй. Залуус нь ч ийм байхыг шаардаж байгаа.

Гэвч тус намыхныг сүүлийн үед нэр хүндгүй, байр суурьгүй, хүчгүй, лидергүй болсон хэмээн шүүмжилж байгаа. Тиймдээ ч У.Хүрэлсүх болоод С.Баяр нарыг намаа удирдаач гэсэн хүмүүс цөөнгүй бий.

 

Харин зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар эдгээр хүмүүс бүгд татгалзсан гэж байсан ч өнөөдөр ийнхүү С.Баяр ирж, дөрвөн жилийн дараа улс төрд иргэн ирсэнээ мэдэгдлээ. Тэрбээр намаа өөрчлөх, шинэчлэх бодлогод санаа бодлоо хэлэхээр ийнхүү С.Баяр ирсэн бололтой байна.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.