2018/06/07

-“ЦАГДААД ГОМДОЛГҮЙ ГЭСЭН БИЧГЭЭ ӨГӨӨД, 400 МЯНГАН
ТӨГРӨГ АВААРАЙ” ГЭЖЭЭ-

Өнгөрсөн тавдугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймагт хурд хэтрүүлсэн хайнга жолоочийн буруугаас болж цэцэрлэгийн насны хүү машинд дайруулсан харамсалтай хэрэг гарчээ. Осол гаргасан эмэгтэй жолооч хүүгийн эмчилгээний зардлыг өгөхгүй байгаа бөгөөд “Хохь чинь, 400.000 төгрөг өгье. Хэргээ хаалгуулаад мөнгөө ав” гэж хэлсэн байна.

Тэрбээр “Дархан-Уул аймгийн цагдаа нар одоо болтол гэрчийн мэдүүлэг авалгүй шүүх эмнэлгийн магадлагаа гээд хохирогч болсон бидэнд үзүүлж танилцуулах материалыг үзүүлэхгүй юм. Байцаагч нь зугтаагаад, ёстой “Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” гэгч болчихоод байна” хэмээн манай сайтад хандсан юм.

Цэцэрлэгийнхээ аварга бүжигчин болж, хөөрч догдлон, баярлан гүйж явсан таван настай хүү орой нь машинд мөргүүлж, эмнэлгийн орон дээр өвчиндөө шаналан хэвтэж байх юм гэж хэн санах билээ... Ингээд хохирогч хүүгийн ээжтэй утсаар холбогдож ярилцсанаа хүргье.

-Хүүгийнх нь биеийн байдал ямар байна вэ?

-Тавдугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймагт таван настай хүүг маань “Приус-30” маркийн автомашин унасан эмэгтэй жолооч дайрч гэмтээсэн. Би тэр өдөр эгчийнх нь цэцэрлэгийн бэлтгэл ангийн төгсөлтийн баярыг дуусгаад, хоёр хүүхэдтэйгээ гэртээ ирсэн. Хүүхдүүдийнхээ цүнхтэй хувцсыг гэртээ оруулж тавьчихаад, эргээд гараад ирэх зуур хүүг минь машин мөргөсөн байсан. Байрны охин “Эгч ээ, хүүхэд чинь машинд дайруулчихлаа” гэж хэлэхээр нь гүйгээд гарсан. Хүүгийн маань царай, уруул нь хувхай цайчихсан, газарт эвхрээд хэвтчихсэн уйлж байсан. Тухайн үед би шоконд орж нөгөө жолооч эмэгтэй рүү “Чи миний хүүг дайрчихлаа шүү дээ” гээд уйлж орилсон. Тэр эмэгтэй надад “Та тайвшир, би цагдаа дуудчихсан” гэж хэлсэн. Түргэний тэрэг ирэхээр нь хүүтэйгээ хамт Гэмтлийн эмнэлэг рүү очсон. Рентген зураг авахуулахад эгэмний яс нь хугарчихсан байсан. Орой болчихсон учраас эмч нар байхгүй, хэвлийн эход харуулж чадаагүй. Тухайн үед хүүг маань үзсэн эмч эгэмд нь марлиар хөнгөхөн боолт хийж өгөөд, “Одоо зүгээр ээ, лаа хийгээрэй. Эмнэлэгт хэвтэх шаардлагагүй” гэж хэлээд биднийг буцаасан. Хүү маань хоёр хоног өвчин намдаах лаа хэрэглэсэн.

“ЧИ ХҮҮХДЭЭ ХАРАЛГҮЙ ЯАХ ГЭЖ МАШИН ДООГУУР МИНЬ ОРУУЛСАН ЮМ,
ЧИНИЙ БУРУУ, ХОХЬ ЧИНЬ”

-Ослоос хойш хүүгээ дахин эмнэлэгт үзүүлсэн биз дээ. Нарийн оношлуулсан уу?

-Тавдугаар сарын 25-ны өдөр хүүгийн минь бие өвдөөд болохоо байсан. Тэгэхээр нь “Саран” эмнэлэгт очиж, тархины томографикийн зураг авахуулж, хэвлийн хөндийг нь 3D эход харуултал дэлүүндээ бага зэргийн устай, бага аарцагтаа бас устай байна. Ийм ус байх ёсгүй. Нарийн мэргэжлийн эмчид үзүүлээрэй гэсэн. Дарханы гэмтлийн эмнэлэг дээр дахин очиж, хүүтэйгээ хамт эмнэлэгт хэвтсэн. 10 хоног эмнэлэгт хэвтэхэд осол гаргасан жолоочийн тал шинжилгээний мөнгө гаргасан. Ус шимэгдүүлэх эм тариа авч өгсөн. Хүү маань эмчилгээ хийлгэж байгаад, энэ сарын 4-ний өдөр эмнэлгээс гарахад дэлүү, бага аарцагт хуримтлагдсан ус нь шимэгдээгүй, яс нь ч бороолоогүй байсан. Гэтэл жолоочийн талаас “10 хоног эмчилгээ хийлгэхэд яагаад эдгэрсэнгүй вэ. Танай хүүд ужиг хууч өвчин байна уу. Төрөлхийн гажигтай юм биш үү” гэж надад сэтгэл санааны дарамт үзүүлж, гэр бүлээрээ доромжилсон (уйлав.сурв). Эрүүл саруул гүйж, бүжиглэж явсан хүүг маань ийм болгочихоод та нар ингэж хэлж болохгүй гээд жолооч эмэгтэйн ээжид нь бичлэг хүртэл үзүүлсэн. Хүүгийн маань бие нь дээрдээгүй, одоо эмчийн хяналтад байгаа. Зургаан сарын 5-ны өдөр “Бид хүүхдээ эмчлүүлмээр байна. Би тэтгэврийн хөгшин ээжийгээ асардаг болохоор ажил хийх ямар ч боломжгүй. Хүүдээ эм тариа аваад өгөх мөнгө байхгүй. Та нар мөнгө төгрөг өгч, хүүг минь эрүүл саруул болгож өгөөч ээ” гэтэл “400 мянган төгрөг л өгч чадна. Эхлээд гомдолгүй гэсэн бичгээ хийгээд өгчих. Хууль цагдаагаараа явж, хэргээ шийдүүлж чаддаг юм бол ахиж мөнгө аваарай. Чи хүүхдээ харалгүй яах гэж машин доогуур минь оруулсан юм бэ. Чиний буруу, хохь чинь” гэж хэлсэн. Түүнээс хойш миний дугаарыг блоклоод алга болчихсон (эхэр татан уйлав.сурв).

-ЦАГДААД “ХҮҮГИЙНХЭЭ ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫГ ГАРГУУЛЖ АВЪЯ” ГЭТЭЛ
“БИД ӨР БАРАГДУУЛАХ ЛОМБАРД ЮМ УУ” ГЭСЭН-

-Та бүхэн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан уу. Энэ хэрэг дээр цагдаа нар ажиллахгүй байгаа юм уу?

-Өчигдөр ослын хэргийг шалгаж буй ахмад н.Жаргалсайхан гэж байцаагчтай уулзах гэж эгчтэйгээ хамт өдөржингөө цагдаагийн хэсэг дээр өнжсөн. Тэр байцаагч надад шүүх эмнэлгийн хариуг нь хэлж өгөхгүй, камерын бичлэгийг нь ч үзүүлэхгүй зугтаагаад байх юм. Цагдаад хүүгийнхээ эмчилгээний төлбөрийг гаргуулж авъя гэтэл “Бидэнд хамаагүй, бид өр барагдуулах ломбард юм уу. Би ганцхан танай хүүхдийн хэрэг дээр ажиллаагүй. Над дээр 20 хэрэг байна” гэж хэлсэн. Ахмад н.Жаргалсайхан биднийг ерөөсөө халгаахгүй зугтаагаад байгаа. Би гомдлоо өгсөн. Манай байрны 4-5 хүн ослыг харсан байна лээ.

-Тухайн үед ослыг нэлээд олон хүн харсан юм байна. Гэрчүүдээс та мэдээлэл авсан байх. Тэд юу гэж хэлсэн бэ?

-Хэрэг болсон газрын хажууд сууж байсан эхнэр, нөхөр хоёрын нөхөр нь яг юу болсныг харсан байна лээ. Надад ярихдаа “Хүүг чинь яг гэр рүүгээ орох гээд гүйж байхад зүүн талаас нь машин орж ирээд, түг гээд мөргөсөн. Эргээд хартал танай хүү чинь машин доогуур орчихсон, толгой нь цухуйгаад уйлж байсан. Тэр хүүхэн хаазаа гишгээд, танай хүүхэд дээгүүр гарах гээд ухас ухас хийгээд байхаар нь “Наад дор чинь хүүхэд байна шүү дээ” гэж хэлээд зогсоосон” гэж надад ярьсан. Бас манай байрны голын орцонд амьдардаг эгч “Зөндөө олон хүүхэд байхад яагаад ийм ширүүн явж байгаа юм бол” гээд эргээд хартал төд удалгүй хүүхэд орилоод унасан. Гүйж очоод хартал танай хүүхэд дайруулчихсан байсан” гэж хэлсэн. Тухайн үед цагдаа нар хэмжилт хийсэн ч хариуг нь надад ерөөсөө хэлэхгүй зугтаагаад байгаа.

-Та цагдаагийн ахмадаас шүүх шинжилгээний хариу, камерын бичлэг болон ослын хэмжилтийн хариуг үзүүлэхийг хүссэн үү?

-Хүссэн. Та яагаад надад үзүүлэхгүй байгаа юм бэ гэхээр “Би ганцхан танай хүүхдийн хэрэг дээр ажиллаагүй” гэдэг. “Би тантай дахиад хэзээ уулзаж болох вэ” гэж асуухаар “Мэдэхгүй” гэж хариулдаг. Цагдаагийн газраас тавдугаар сарын 23-наас хойш над руу нэг ч удаа утсаар яриагүй. Дахиж мэдүүлэг аваагүй. Осол гарсан өдөр хүүгээ тэвэрч очоод н.Наранбилэг гэдэг байцаагч дээр очиж мэдүүлэг өгсөн. Гэтэл байцаагч нь солигдсон байна лээ. Би тэр жолооч эмэгтэй рүү “Миний хүү том хүний тунгаар өвчин намдаах тариа хийлгэж байна. Өвчиндөө шаналж байхад чи яагаад нэг ч удаа хүү дээр минь ирж харахгүй байгаа юм бэ. Чи хоёр хүүхэдтэй эх хүн мөн үү” гээд уйлаад утсаар ярьтал “Би чам дээр очих шаардлагагүй” гэж хэлсэн. Тэр хүүхний ээж, аав нь ч гэсэн ингэж хэлсэн.

ЭХ СУРВАЛЖ: MEDEE.MN  М.АМАРЖАРГАЛ




Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:202.131.245.182      2018-06-07 13:42:30
yamar teneg yum be yamar hatuu setgeltei nobsh be hvni saihan ervvl saruul hvvhdiig tiim bolgochihood estoi buzriin nobsh yuma
 
 
IP:122.201.21.82      2018-06-07 19:11:29
Nyalkh amitaniig dairch gemteechiheed yasan heneggui hatuu setgel ve? Hiisen heregt n yaliig n uuruulj, huuhdiin emchilgeenii bukh zardaliig garguulj avkh yostoi. Gesen ch huuhed bukh nasaaraa ymar 1 gemtel, odoo medegdehgui ch gsn nasan turshiin uvchin olson bh daa... sain l emchluuleerei!!
 
 
IP:112.72.14.34      2018-06-07 20:16:50
Evii evii.Yasan muuhai bolchihson yum be ene humuus chin
 
 
IP:43.242.243.48      2018-06-07 20:23:41
Tsagdaa nar bas arai denduu yumaa.oorsdoo ch gesen ur huuhedgui humuus uu.hunii nyalh huuhdiig iim aimaar bologtson bhad buh zuiliig uneneer n shiideed ogchihod yadag bnaa.hahuul avaagui l yum bol ter joloochid hariutslagiin uuruuleech.Baliar nugeltei muu gichii ve.ooriinh n huuhdiig dairch alhiimsan.
 
 
IP:202.21.100.211      2018-06-08 08:37:15
яасан лаларын хүүхэн бэ муу гичийг барьж хорь
 
 
IP:106.40.165.40      2018-06-08 10:53:37
ter tsagdaa nar ni avilga avtsan l bn shv dee. Shiidsen buzar avgai bn daa, Etseg eh ni ch gsn adilhan araatnuud bn. Chi muu aluurchin ene huuhdiin asuudliig shiidej uguuch. ter tsagdaa nartai ni untaj hevtsiim bgz. er ni aimaar avgai nar tsagdaa nariin su taliig ingej l ashigladag shv dee. Tsagdaa ch gj tsagdaa arhichin banzal ymnuud
 
 
IP:106.40.165.40      2018-06-08 10:56:57
20 huuhed gne shv ter 20 iin chn neg ni naad huuhed chn bzdee. 20 baitugai 200 bsan ch ta nar hergii ni shiidej l uguh yostoi bzde. ta nariin ajil ym bishv. ajilaa ch oligtoi hiij chadahgui oron too buglusun manuuhainuud.Ter gaihuulaad bdg Nyamdorj d hand huuhdiin eejee