2018/06/07

    Хоёр сар шахам хугацаанд хоригдож буй Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн биеийн байдал сүүлийн өдрүүдэд эрс муудаж, урьдчилан хорих 461 дүгээр ангийн эмч нарын зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийн дагуу даваа гарагийн орой цагдан хорих ангиас суллаж, сайд нарын II эмнэлэгт хүргэсэн билээ. Тодруулбал түүнийг мэс заслын заалтаар эмнэлэг рүү шилжүүлсэн юм. Түүнчлэн өчигдөр /2018.06.05/ түүний эмч нь "Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өчигдөр энд ирсэн. Ер нь мэс засал хийх шаардлагатай байгаа. Оношийн хувьд хувь хүний эрүүл мэндийн нууц гэж байдаг учраас би хэлэх боломжгүй. Биеийн байдал нь бүр хүнд биш ч хагалгаа хийлгэх хэрэгтэй байгаа. Маргааш хагалгаанд оруулахаар урьдчилсан бэлтгэл ажлыг хангаж байна" хэмээн ярьсан. Гэвч Ч.Сайханбилэг одоогоор хагалгаанд ороогүй байгаа гэж баттай эх сурлвалжаас мэдээлсэн юм. Түүнээс хэдхэн хоногийн өмнө өнгөрсөн тавдугаар сарын 24-ны өдөр Ерөнхий сайд асан С.Баяр Сайд нарын II эмнэлэгт хэвтсэн билээ. Цагдан хоригдох хугацаанд С.Баярын тулай болон багтраа өвчин хүндэрч эрүүл мэнд ноцтой байдалд орсон гэдгийг өмгөөлөгч нь мэдэгдэж “сайд нарын” гэгдэх II эмнэлэг рүү шилжүүлсэн талаар эх сурвалж мэдээлж байсан. Харин цахим ертөнцийнхөн экс Ерөнхий сайдуудын ээлж дарааллан эмнэлэгт хэвтсэн уг байдлыг ажихдаа Сайд нарын II гэдэг чинь Хорих юмуу, Эмнэлэг юмуу, эсвэл амралтын газар юм уу гэсэн сэтгэгдлүүдийг “шидсээр” байгаа юм. Үнэхээр биеийн байдал нь муудсан бол алийг тэр гэх вэ, харин ард түмнээ хуурч хугацаа хожсон башир арга сийлж байгаа бол үнэхээр хөөрхийлөлтэй л байна...
PAPARATSI.MN
 




Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:103.26.195.106      2018-06-07 15:23:34
ичиж амьдраасайдаа мэддэг хүмүүс нь юу хийгээд байнадаа
 
 
IP:103.26.195.106      2018-06-07 15:23:54
элбэгээ яасан бэ
 
 
IP:66.181.183.126      2018-06-07 16:54:00
jijig garuud ch ene hedees duthaarguu hulgaich nar bolson bvgd barag
 
 
IP:103.229.121.106      2018-06-07 19:46:51
Сэжигтэй л бна шүү эх орноосоо урвасан сайд нараа
 
 
IP:150.129.143.149      2018-06-07 20:13:45
Hyn bolson hoino uvduj bolnoo.horih chin tiim saihan gazar bish.yamarch hyn orson huuch uvchin sedreh bol zahiin asuudal.emchlyylehed buhimdaad bh yum bhgyi.
 
 
IP:211.221.106.141      2018-06-08 06:19:17
Nuuts gej muu pizda chini muuriin boojgoin meseld oroo yu.Uneng bicheech.Muu eh oron ard tumnee zarsan urvagchid ta nar ur huuhed ,ach guch 9ueree MOngoliin ard tumnii haraal idej yvna daa.Bugd tahal tusaj uheesei.
 
 
IP:211.221.106.141      2018-06-08 06:19:18
Nuuts gej muu pizda chini muuriin boojgoin meseld oroo yu.Uneng bicheech.Muu eh oron ard tumnee zarsan urvagchid ta nar ur huuhed ,ach guch 9ueree MOngoliin ard tumnii haraal idej yvna daa.Bugd tahal tusaj uheesei.
 
 
IP:202.179.31.242      2018-06-08 10:39:17
ХОРИГДОЖ БАЙГАА ЯЛТАНУУД БҮГДЭЭРЭЭ 2- ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЖ ЭМЧЛҮҮЛЭГДЭГ БАЙХДАА КККККК
 
 
IP:27.123.212.132      2018-06-08 14:30:36
Zuv, zuv, hagalgaand or, daraa ni 461 ruu yavaarai! Ger bul, hamaatanuud ni ulsaas hulgailsan ard tumnii hurungiig ug!!!!