2018/04/21

АТГ нийтийн албан тушаалтнуудын ХОМ-ийг үе шаттайгаар зарлаж байгаа билээ. 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Ерөнхийлөгчийн харьяа байгууллагууд, УИХ-ын харьяа байгууллагууд, Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яамд, тэдгээрийн харьяа байгууллагуудад ажилладаг албан тушаалтнуудын ХОМ-ийг зарлана.

Өмнө нь төрийн өндөр болон тэдгээртэй адилтгах 236 албан тушаалтан, мөн Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг болох Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Үндэсний хөгжлийн газар, мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг болох Цагдаагийн ерөнхий газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурор зэрэг төрийн 17 байгууллагын 10 мянга орчим албан тушаалтнуудын 2017 оны ХОМ-ийг зарласан билээ...




Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:112.72.14.163      2018-04-21 14:38:16
ЗАРЛАХ ХЭРЭГТЭЙ.АЙМАГ, ДҮҮРГИЙ ИТХ ЫН ГИШҮҮДИЙН ХОМЫГ ИЛ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ..БАГА ГЭЛТГҮЙ ТОНШИГСОД ИХ БАЙНА..!!!
 
 
IP:112.72.14.163      2018-04-21 14:42:03
ЕР НЬ АЛБАН ГАЗАР БАЙГУУЛЛАГА БҮХНИЙ ХОМ ЫГ ШИЛЭН БОЛГОМООР ЮМ..СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ, ЭМНЭЛЭГИЙН УДИРДЛАГУУД ,ХОРОО СӨӨХИЙН ДАРГА ГЭЭД ТӨСВӨӨС МӨНГӨ ОРДОГ БАЙГУУЛЛАГА БОЛГОН ИЛ ТОД АЖИЛТАНДАА ,МӨН ШИЛЭН БАЙДЛААР ИНТЕРНЭТЭД ХОМ ОО ТАЙЛАГНАЖ БИЧДЭГ БОЛМООР ЮМ.